Их Британийн хамгийн өндөр барилгад авираад баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Их Британийн хамгийн өндөр барилгад авираад баривчлагджээ

Их Британийн хамгийн өндөр барилгад авираад баривчлагджээ

Манчестерээс ирсэн чөлөөт авирагч Адам Локвуд нэртэй залуу өчигдөр /2022.09.04/ өглөө үүрээр 05:00 цагийн үед Их Британийн хамгийн өндөр барилгад авирчээ. “The shard” нэртэй тус барилга нь 310 метр орчим өндөртэй. Барилга Лондон Бриж метроны буудалтай ойрхон байрладаг тул тухайн бүсийг түр хугацаагаар бүслэлтэд авжээ.

Тэрбээр толгойдоо зүүсэн камерынхаа тусламжтай авиралтаа баримтжуулсан бөгөөд барилга дээрээс сельфи хийжээ. Бичлэгээс харахад тэр цээж нүцгэн, хөлдөө гуталгүй авирчээ.

Цагдаагийнхан 21 настай залууг хууль бусаар авиралт хийсэн хэргээр баривчилсан. Адамаас гадна өөр хоёр залуу бас эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр баривчлагдсан байж болзошгүй байна. Цагдаагийнхан өглөөний 05:38 цагийн үед дуудлага хүлээж авсан. Түүнийг баривчлахад цагдаагийн ажилтнууд, Лондоны Онцгой байдлын алба, гал сөнөөгчид оролцжээ.

Адам өмнө нь Милан дахь 79 метр өндөр цэнгэлдэх хүрээлэн, Хорват дахь 340 метр өндөр  цахилгаан станц, Дубай дахь 365 метр өндөр кран руу авирч байсан. Хамгийн аймшигтай нь тэрбээр хамгаалалтын хэрэгсэл хэрэглэхээс татгалздаг аж. “Энэ бол миний хийж чадах зүйл. Дэлхийн хүмүүсийн 99 хувь нь үүнийг хэзээ ч хийж чадахгүй. Тиймээс би өөрийн чадвараа ашиглаж, үүнээс таашаал авдаг. Мөн би аливаа зүйлийг өндрөөс харах дуртай. Өндрийн авиралт хийж эхэлснээс хойш миний амьдрах шалтгаан энэ болсон” гэж Адам ярьж байжээ.

Эх сурвалж: DAILY STAR, MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж