“2023 оны төсвийг олон нийтээр  хэлэлцүүлж,  УИХ-д өргөн барина”

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

“2023 оны төсвийг олон нийтээр  хэлэлцүүлж,  УИХ-д өргөн барина”

“2023 оны төсвийг олон нийтээр  хэлэлцүүлж,  УИХ-д өргөн барина”

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндэсний хэмжээний хороодыг шинээр байгуулах үүргийг Засгийн газрын хуралдаанаас өглөө.

Тухайлбал, замын түгжрэлийн асуудлыг эрхлэх сайд томилогдсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулна. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг нийт 20 орчим хороог шинээр эмхлэн байгуулах үүрэг өгсөн.

Хоёрдугаарт, 2023 оны төсвийг олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлж, тэдгээрийн санал дүгнэлтийг УИХ-д өргөн барих үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн. Энэ ажил аравдугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулагдана.

“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, цаашлаад Монгол Улсын баялгийн сан болгох чиглэлийн хүрээнд Гүйцэтгэх удирдлагыг олон улсын туршлагатай хүнээр удирдуулна. Энэ хүрээнд Гүйцэтгэх захирлыг гадаадын болон дотоодын боловсон хүчний дунд сонгон шалгаруулалт зарлан томилох үүргийг өглөө.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тооллогыг таван жил тутам явуулж ирсэн. 2021 оны тооллогын дүн гарч, тооллогод 181 мянган аж ахуй нэгж  байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч тоологдсон. 2016-2021 онд 61 мянган аж ахуй нэгж нэмж бүртгэгдсэн байна. Гэтэл татан буугдсан 14.1 мянган аж ахуй нэгж байна. Гэхдээ эдгээр нь өнөөдрийг хүртэл татан буугдах нөхцөлөө хангаж чадахгүй, үйл явц үргэлжилсээр байгаа юм байна. Төрийн зүгээс эдгээр аж ахуй нэгжийг илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр татан буугдах боломжийг гаргаж өгнө.

Замын түгжрэлийн асуудлаар бид яаран дутуу бодлого танилцуулахаас өмнө маш өргөн хүрээний удаа дараагийн хэлэлцүүлэг, эрдэмтэн судлаачид олон нийтийн оролцоог хангасны үндсэн дээр уг шийдвэрийг танилцуулна.

Аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөр биш тооцоо судалгаатай шийдэх хэрэгтэй. Зөв зохион байгуулаагүйн улмаас Яармагийн түгжрэл ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийг чөлөөлсөн. Дараагийн хүнийг нь салбар яам судалж байгаа юм билээ. Ирэх долоо хоногоос томилогдох байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж