Хойд Солонгос руу Өмнөдөөс дахин агаарын бөмбөлөг орж ирэв

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос руу Өмнөдөөс дахин агаарын бөмбөлөг орж ирэв

Хойд Солонгос руу Өмнөдөөс дахин агаарын бөмбөлөг орж ирэв

Хойд Солонгост Covid-19 дэгдсэн шалтгаан нь Өмнөдөөс илгээсэн агаарын бөмбөлгөөс болсон гэж тэд үздэг. Гэтэл Умардын анхааруулгыг үл тоон Өмнөдөөс дахин агаарын бөмбөлгүүд орж иржээ. Тодруулбал, өчигдөр /2022.09.04/ Covid-19-ийн тусламжийн бүтээгдэхүүн, Хойд Солонгосын эсрэг сурталчилгаа бүхий ачаатай агаарын бөмбөлгүүд хоёр Солонгосын хурцадмал хилээр дамжин өнгөрсөн байна.

Өмнөд Солонгосын хилийн хотоос хөөргөсөн 20 бөмбөлөг дотор 20 мянган ширхэг амны хаалт, хэдэн арван мянган тиленол болон витамин С шахмал хэлбэрээр байжээ. Уг бөмбөлгүүдийг Хойд Солонгосоос дүрвэгч, идэвхтэн Пак Сан Хак хөөргөсөн. Нэг бөмбөлөг дээр нь “Ким Жон Ун болон түүний эгч Ким Ё Жонг устгая” гэсэн бичиг, тэдний зураг байжээ. Пак өмнө нь олон жилийн турш Хойд Солонгосын эсрэг ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөж байв. Covid-19 дэгдсэнээс хойш тэр бөмбөлгүүдээ амны хаалт болон бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр дүүргэх болжээ.

Энэ үйл ажиллагааг Хойд Солонгос асар их эсэргүүцэж буй бөгөөд бөмбөлгүүдээс болж Covid-19 дэгдсэн гэж үздэг. “Хэрвээ Өмнөд Солонгосоос хог нисч ирсээр байвал БНАСАУ хариу арга хэмжээ авч, Өмнөдийн эрх баригчдыг устгана” гэж Ким Жон Уны эгч өнгөрсөн сард мэдэгджээ.

Ким Ё Жоны мэдэгдлээс хэд хоногийн дараа Пак Сан Хак халдлагад өртөж, гараа хугалсан. Тодруулбал, ган хоолой барьсан этгээд Сөүлд болсон жагсаалын үеэр түүн рүү дайрчээ. Өмнөд Солонгос дахь Умардыг дэмжигч этгээдэд цаанаас нь ийм тушаал өгсөн гэж Пак үзэж байна.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж