“Маргаантай арлуудын ойролцоох сургуулилтад оролцоогүй”

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

“Маргаантай арлуудын ойролцоох сургуулилтад оролцоогүй”

“Маргаантай арлуудын ойролцоох сургуулилтад оролцоогүй”

Засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар болон “Восток 2022” цэргийн сургуулилалтад Монгол Улс оролцож байгаа талаар Батлан хамгаалахын сайд мэдээлэл өглөө.

Батлан хамгаалахын сайд Б.САЙХАНБАЯР:

-Сошиал орчин, хэвлэл мэдээллээр батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаар олон янзын мэдээлэл явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуулилалттай холбоотой төөрөгдөлд оруулж, талцуулсан мэдээлэл ихээр гарлаа. Батлан хамгаалах яам цэргийн харилцааны шугамаар 40-өөд оронтой хамтын ажиллагаатай ажилладаг. Батлан хамгаалах яам цэргийн хамтын ажиллагааны асуудалд бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг.

Нэг жишээ хэлэхэд, цэргийн сургуулилалттай холбоотой асуудалд тэр бүр дэлхий нийтэд зарлаад нээлттэй явуулаад байдаггүй.

Тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой. Монгол Улс дипломат харилцаатай 10-аад оронтой хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулдаг. 2022 онд АНУ-тай долоон удаагийн хамтарсан сургуулилтыг зохион байгуулсан.

ОХУ-тай хоёр удаагийн хамтарсан хээрийн сургуулилалт явуулсан. ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улсуудтай явуулж байна. Мөн гадаад оронд болж буй энхийг сахиулах ажиллагааны чиглэлийн сургуулиудад Монгол Улс оролцож байна. Үүний гол шалтгаан нь гадаад харилцаагаа бэхжүүлэх, нөгөө талаар улс төр дипломатын аргаар аюулгүй байдлаа хангадаг хуультай. Энэ хүрээнд үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хадгалахын тулд оролцдог.

“Восток” сургуулийн хувьд энэ жил 15 орон оролцож байна. Энэ сарын 1-7-ны өдөр  ОХУ-ын Владивостокийн ойролцоо Сергейвский сургалтын төвд Монголын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүй. Курилын арал болон маргаантай байгаа арлуудад манай алба хаагчдыг сургуулилтад оролцож буй мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл бий. Ийм зүйл огт байхгүй. Өмнө нь наймдугаар сарын 3-9-ны хооронд болсон Сэлэнгэ дэхь сургуулилттай холбоотой асуудлыг өнөөдрийг хүртэл ярьсаар байна. Наймдугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын бүх цэргийн алба хаагчид, техник хэрэгслийн хамтаар буцсан. Тиймээс иймэрхүү цэргийн хамтын ажиллагааны тал дээр болчимгүй дүгнэлт хийхгүй байхыг нийт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагад анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж