Саяхан ээж болсон дуучин Рианна өнгөрсөн долоо хоногт найз бүсгүйчүүдтэйгээ уулзжээ. Тэд "Caviar Russe" ресторанд "охидын оройн зоог" барьсан бөгөөд ингэхдээ рестораныг хаах цагаас хэтрүүлэн ажиллуулахаар ярилцаж тохиролцсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Рианна найзуудтайгаа шөнийн 02:00 цаг хүртэл тухтай сууж зоог барьсныхаа дараа рестораны ажилчдад туслан өөрсдөө цэвэрлэгээ хийсэн гэнэ. Өдгөө 34 настай Рианна өргөн жийнс, том размерийн сул подволк өмсч биед тухай байдлыг бүрдүүлсэн байв.
Рианна зургаан найзтайгаа ирж тус рестораны алдартай түрс, шашимиг идэж, оргилуун дарс уунгаа "буу халжээ".
ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX
Холбоотой мэдээ