Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганд оролцож, үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганд оролцож, үг хэлнэ

Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганд оролцож, үг хэлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл сэдвийн дор есдүгээр сарын 22-26-нд болно. Энэ чуулганы даргаар энэ жилийн хувьд Унгар улсын иргэн ажиллана. Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ны өдөр Нью Йорк хотноо ажиллаж, уг чуулганы санал шүүмжлэлд оролцоно. Ингэхдээ, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах, талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж үг хэлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зарим улсын төрийн тэргүүнтэй төр засгийн уулзалтыг хийж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, холбогдох бусад арга хэмжээнд оролцоно.

Засгийн газрыг тэргүүлж Гадаад харилцааны сайд оролцоно.

Мөн өнөөдөр ОХУ-ын Владивостокд болох “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтад Ерөнхий сайд оролцоно. Түүнийг Гадаад харилцааны дэд сайд дагалдан оролцоно. Бид эргэн тойронд болж буй эдийн засгийн үйл ажиллагаанаас гадна үлдэхгүй аль болох оролцоогоо нэмэгдүүлэх нь манай улсын ашиг сонирхолд нийцдэг. Уг чуулга уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төслийг ярилцахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна, “Япон улсын Засгийн газраас бүх зээл тусламжаа зогсоолоо” гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй худал мэдээлэл гэдгийг онцлон хэлмээр байна. Ийнхүү худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаанд сэв суулгах, өөрөөр хэлбэл хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болно. Энэ онд Япон улстай найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Иймд сөрөг мэдээлэл зориудаар тарааж буй мэдээллийг Гадаад харилцааны яамнаас нэгтгэж хууль хяналтын байгууллагад хандахаар төлөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж