Тавантолгой-Гашуунсухайтын тээвэрчид ажил хаях талаар өнөөдөр /2022.09.05/ мэдээлэл хийлээ.
Баянзам тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:
-Дундын тээвэр буюу Тавантолгойгоос 230 км замд дотоодын тээврийн аж ахуй нэгжүүд оролцдог тээврийн үнэ тариф нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хүргэх нь зүйтэй. Өнөөдөр түлшний үнэ хоёр дахин өссөн боловч тээврийн үнэ тариф хэвэндээ байгаа учраас тээвэрчдийн ажил зогсоход хүрч байна. Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишиг тарифыг үндэслэн оролцогч талууд гэрээгээр тогтооно гэсэн заалт байдаг.
Тэгэхлээр тээвэрлэгчдийн зүгээс зам тээврийн яам дотоодын тээвэрт үндэслэн тооцсон үнэ тарифын ханшаа бодитоор нэн даруй тогтоож мөрдүүлж өгөхийг шаардаж байна.
Нүүрсний экспортын тээвэр хүнд байдалд орж, зогсоход хүрснийг Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт мэдэгдэж, шаардлага хүргүүлж байна. Энержи ресурс, Эрдэнэс тавантолгой, орон нутгийн тавантолгой, Тавантолгой ХК-ийн гурван бүлэг орд байгаа. Энэ уурхайгаас БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын валютаа төлөөд авсан нүүрсийг Цагаанхад хүртэл тээвэрлэдэг. Түүнээс цааш Гашуунсухайт боомтоор гаргадаг. Богинын тээвэр буюу 25 км, уурхайгаас Цагаанхад хүртэл 230 км-ын тээвэр бий. Энэ тээврийн замд үүсээд байгаа асуудлыг төр засаг олж харахгүй байна гэж дүгнэж байна.
М.Ариунболд
Холбоотой мэдээ