Хиймэл оюун ухаан уран зургийн тэмцээнд ялжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаан уран зургийн тэмцээнд ялжээ

Хиймэл оюун ухаан уран зургийн тэмцээнд ялжээ

Колорадо мужийн Пуэбло Уэст хотод амьдардаг тоглоомын дизайнер Аллен наймдугаар сард Колорадо мужийн үзэсгэлэнгийн дүрслэх урлагийн уралдаанд шинээр гарч ирж буй уран бүтээлчдийн "Дижитал урлаг/Дижитал манипуляцитай гэрэл зураг" төрөлд тэргүүн байр эзэлжээ.  Түүний ялагч болсон "Théâtre D’opéra Spatial" (франц хэлээр "Сансрын дуурийн театр") нэртэй зураг нь нарийвчилсан зураг гаргах боломжтой "Midjourney" буюу хиймэл оюун ухааны системээр бүтээгдсэн. Тэрбээр  300 ам. долларын шагнал авсан байна.

Аллены хиймэл оюун ухаан ашигласан зураг нь  Сэргэн мандалтын үе болон "steampunk” урсгалыг холбожээ.

Шинээр гарч ирж буй уран бүтээлчдийн төрөлд нийт 11 хүн нэг төрөлд 18 уран бүтээлээр орсон бол хиймэл оюун ухаан хожсонд бусад бүтээлчид дургүй байгаа аж. Аллены өрсөлдсөн ангилалд дижитал технологийг бүтээлч эсвэл танилцуулах үйл явцын нэг хэсэг болгон ашиглах шаардлагатай байжээ.  Тэрбээр тэмцээнд орохдоо "Midjourney” өөрийн дүр төрхийг бий болгосон гэж Аллен ярив.

“Midjourney”  нь өсөн нэмэгдэж буй хиймэл дүрс үүсгэгчдийн нэг. Хүн бүр “Discord”-ээр дамжуулан “Midjourney” -ийг ашиглах боломжтой аж.

Эх сурвалж: cnn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж