Чех улсад ЕХ, НАТО-г эсэргүүцсэн жагсаал болж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Чех улсад ЕХ, НАТО-г эсэргүүцсэн жагсаал болж байна

Чех улсад ЕХ, НАТО-г эсэргүүцсэн жагсаал болж байна

Чех улсад засгийн газар, Европын холбоо, НАТО-г эсэргүүцсэн жагсаал Бямба гаригт өрнөж, 70 мянган хүн оролцжээ. Праг хотын гудамж дахь жагсагчид эрчим хүчний үнийг хяналтдаа байлгахыг эрх баригчдад уриалсан. Мөн Европын холбоо, НАТО-г эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Жагсагчид төв Европын улсууд цэргийн тал дээр төвийг сахих хэрэгтэй гэж үзэж байна.

Жагсаалд оролцогчдын зарим нь Чехийн Коммунист намынхан байсан бол зарим нь цагаачдын эсрэг популист нам болох Эрх чөлөө ба шууд ардчилал намын гишүүд аж. Тэд ерөнхий сайд Петр Фиалаг огцрохыг шаардаж, түүний эвслийн засгийн газрыг хэд хэдэн асуудлаар шүүмжилсэн.

“Бидний зорилго бол энэ намар манай эдийн засгийн сүйрүүлэх эрчим хүчний үнэ, тэр дундаа цахилгаан, хийн үнийн асуудлыг шийдвэрлэхэд өөрчлөлт оруулахыг шаардах явдал юм” гэж жагсаалыг зохион байгуулагчдын нэг Иржи Гавел ярьжээ.

Европын эрчим хүчний хямрал улс төрийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгааг эл жагсаал харуулж байна. Эрчим хүчний үнэ өссөнөөр инфляцийн түвшин ч урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэв. Цаашид ч нийгмийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт гарч магадгүй гэж олон европчууд санаа зовж байна.

Чех улс энэ дайнд Украиныг дэмжиж, санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн дүрвэгчдийг олноор хүлээж авч байна. Тус улс одоогоор Европын холбоог тэргүүлж буй. Фиалагийн засгийн газар ирэх долоо хоногт Европын холбооны орнуудыг яаралтай хуралдуулж, эрчим хүчний хямралыг шийдвэрлэх нэгдсэн арга зам эрэлхийлэхийг хүсч байна.

 

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж