“О.Цогтгэрэл бүлгээ нэгтгээд, учрыг нь олоод ажиллах хэрэгтэй”
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
-Одоо хүмүүс АН-аас ичиж байна гэдэг боллоо. Зарим нь бүр уурлаж “Та нар олигтой бол бид та нарыг дэмжмээр байна, хоорондоо эв нэгдэлтэй байгаач ээ” гэдгийг хэлдэг. Энэ асуудалд цаашдаа цэг тавимаар байна.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо. Бид хоёр жил О.Цогтгэрэл, М.Тулгат гэдэг “хүн” ярьсаар байгаад хоёр жил юу ч үгүй явж байна. Д.Ганбат даргыг ажлаа муу хийсэн хэмээн долоон гишүүн түдгэлзүүлэх саналыг өгсөн. Бүлгийн даргагүй дахиад хоёр жил болох вий. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар манай бүлэгт байгаа ч саналын эрхгүй.
О.Цогтгэрэл сайн байна уу муу байна уу гэдэг хамаагүй. Даргын дэргэдэх зөвлөлд ороод явж байгаа. Энэ эгзэгтэй үед бүлгээ нэгтгээд, учрыг олоод ажиллах хэрэгтэй.
О.Цогтгэрэлийг солиход амархан. Хууль эрх зүйн боломж нь байгаа. Шүүхээр явахаас илүүтэй ажлаа хийгээсэй гэж хүсч байна.
“Тэр энэ”-ны гэхгүйгээр хоёр талаасаа нэгдэх уриалга гаргасан. Ирэх жилүүдэд эдийн засаг маш хүндэрнэ. Францын Ерөнхийлөгч Макрон өчигдөр өлсгөлөн болохыг сануулж байна. Бид тэр “ахаараа” шийдүүлнэ гэж байгаад бусад орнууд ямар байдалд орж байгааг харж байгаа байх.
Улс төр хийнэ гэдэг бол нэг нэгийгээ давах биш, улс орноо хөгжүүлнэ гэж ойлгодог. Эцэстээ Монгол Улс хөгжих нь чухал. Цаашдаа намын их хурлаа, ҮБХ-аа хиймээр байна. Засгийн бүтцэд орох бол асуудал дараагийн асуудал юм.
Хэвлэл дээр бичсэнээр хэн нэгэн очоод тохироо хийгээд байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайд бүлгийн хурал дээр орж ирээд танилцуулъя гэхэд бодож байж болъё гээд ороогүй. Намаа уландаа гишгэдэг зоригтой хүн энэ дотор байхгүй. Бүгдээрээ сайхан хэлэлцье.. Хэн нэгийгээ доромжилж болсон байх” гэлээ.
“Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалт болж байна
УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэх хүртэл сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нийт гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж Ховдод, Ж.Батсуурь, Н.Ганибал нар Сүхбаатарт, А.Адъяасүрэн Баянхонгор аймагт ажиллаж орон нутгийн иргэд, сонгогчдодоо Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, Ардчилсан намд тулгамдсан асуудлын мэдээлэл өгч хэлэлцүүлэг зохион байгуулж явна.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санаачилж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын бусад гишүүн хамтран “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд өнөөдөр /2022.09.05/ зохион байгуулж байна. Уулзалтад Ардчилсан намын 130 орчим гишүүн, дэмжигчид оролцох бөгөөд тэдний санал бодлоо хуваалцаж бодлого үйл ажиллагаандаа тусгах зорилготой юм. Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын чуулган эхэлтэл чөлөөт уулзалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Холбоотой мэдээ