“ТУСГААР НЭГДЭХҮЙ” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

“ТУСГААР НЭГДЭХҮЙ” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, уран зургийн багш Г.Лхагвасүрэн багш, нийт төгсөгчдийн хамтарсан “ТУСГААР НЭГДЭХҮЙ” уран бүтээлийн үзэсгэлэн

Үзэсгэлэнгийн нэр: ТУСГААР НЭГДЭХҮЙ

Үзэсгэлэнгийн хэлбэр: Уран зураг, орчин үеийн урлаг, Дурсамж

Зорилго: Энэхүү үзэсгэлэн нь Г.Лхагвасүрэн багш, нийт төгсөгчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд сурталчилан таниулах, төгсөгчдийн дата цуглуулах, тус үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулах, цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Сэдэв: Би Монгол хүн сэдвийн хүрээнд уран зураг, орчин үеийн төрлөөр хийгдсэн 30 гаруй уран бүтээлчдийн 100 аад бүтээл Монгол арт галерейн үзэсгэлэнгийн бүх танхимд a) 1 давхарт Дурсамж бүтээлийн үзэсгэлэн (оюутан цагийн этюд, таталбар, фото зураг) b) 2 давхарт Багшийн бүтээлүүд c) 3 давхарт Абстракт, уран зураг d) 4 давхарт орчин үеийн үзэсгэлэн (инстоляци, видео арт) дараах байдлаар үзэсгэлэн дэлгэгдэж байна. Тусгаар нэгдэхүй уран бүтээлчийн үзэсгэлэн 2022 оны 09.04-14 ны өдрүүдэд үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж