Галт суманд өртөж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн үгийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Галт суманд өртөж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн үгийг сонсоно

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин хэвлэлийн бага хурал хийлгэж 2008 оны  долдугаар сарын 1-ний асуудлаар ирэх дөрөвдүгээр сарын 14-нд дахин нээлттэй сонсгол хийх болсон талаар мэдээлэв. Энэ удаа долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт суманд өртөж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн үгийг сонсч, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, Онц байдлын штабыг удирдаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах юм байна.
Одоогийн байдлаар галт суманд өртөн нас барсан болон шархадсан иргэдтэй холбоотой зургаан өргөдөл ирсэн байна. Галт суманд шархадсан Ариунбаяр, Батзаяа, Энхтөр нар гомдол гаргаснаас Батзаяа, Энхтөр нар БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Батзаяа өнөөдөр эх орондоо ирэх бол Энхтөр дөрөвдүгээр сарын 15-нд ирэхээр болжээ. Тэд хэвтрийн дэглэм сахих ёстой тул сонсголд яаж оролцохоо шийдээгүй байгаа гэнэ.             
 Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж