Орос, Украины дайнд дундыг барьсан Казахстан

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Орос, Украины дайнд дундыг барьсан Казахстан

Орос, Украины дайнд дундыг барьсан Казахстан

Казахстаны засгийн газрын тэргүүн тус улс бүтэн жилийн хугацаанд бүх төрлийн зэвсэг, цэргийн техник худалдахгүй гэж мэдэгдсэн. Хэдийгээр Казахстаны ерөнхий сайд зорилгоо тайлбарлаагүй боловч энэхүү шийдвэрт ОХУ-аас Украинд явуулж буй дайн нөлөөлсөн хамгийн гол шалтгаан гэж ажиглагчид харж байна. Казахстаны аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд уг саналыг засгийн газарт өргөн барьж, хуралдаанаар бусад гишүүд дэмжсэн аж.  

Үнэндээ Казахстан зэвсгийн наймааны том экспортлогч орон биш. Сирпи сайтын олон улсын зэвсгийн худалдааны мэдээллээр Казахстан сүүлийн 10 жилд импортолсон зэвсэг нь Украинаас хуучин тээврийн онгоц, Германаас нисдэг тэрэг, Израйлаас хуягт техник учир үнэндээ тус улсад гадагш зараад байх зэвсгийн нөөц байхгүй. Мөн Казахстан улс нь сүүлийн 10 жилд голдуу ОХУ-аас зэвсгийн нөөцөө нэмэгдүүлсэн байна.

Гэхдээ Казахстан бусад улс оронтой хамтран зэвсэг, цэргийн техник үйлдвэрлэхээр хичээх болжээ. Тухайлбал, энэ оны эхээр Казахстаны төрийн өмчит инженерийн компани Туркийн агаарын тээврийн аж үйлдвэртэй хамтран алсын удирдлагатай агаарын техник үйлдвэрлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг зурсан байна. 

Казахстаны батлан хамгаалахын аж үйлдвэр хуягт техникүүд, галт зэвсэг, тэсрэх бөмбөг, хамгаалалтын хувцас хэрэглэлийг дотоодын зорилгоор үйлдвэрлэдэг. Энэ зун Казахстаны засгийн газраас батлан хамгаалахын төсвөө 918 саяар нэмэгдүүлэн баталсан нь өмнөх жил 1.7 тэрбум байсны талаас илүү хувиар өссөн байна. 

Нур-Султан Москвагийн цэргийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээс татгалзаж байгаатай холбогдуулан Казахстаны батлан ​​хамгаалахын төсвийн өсөлтийг Украин болон Казахстаны Оростой харилцах харилцааны үүднээс шүүсэн. Казахстан улс өөрийн газарзүйн болон улс төрийн байр суурийг харгалзан үзэж, Украины мөргөлдөөнд нарийн арга барилаар хандсан. Нур-Султан Орос, барууны хооронд тэнцвэртэй байхыг хичээж, Москватай тогтмол дипломат харилцаатай байсан. Тухайлбал,  Хөрш Оростой дипломат харилцаагаа хадгалахын тулд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ зун Санкт-Петербургт 2022 онд болох “Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум”-д оролцохоор хүрэлцэн ирсэн ч Украины салан тусгаарласан бүс нутгийг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрөхгүй байх бодлогоосоо ганхаагүй. 

Украинд хийж буй Путины дайнд Казахстан улс Москвад дэмжлэг үзүүлэхгүй боловч мөн Оросын эсрэг хориг тавихгүй, барууны хоригоос дайжиж буй бизнес эрхлэгчдийг өөртөө татахыг хичээж байна. 

Казахстаны Ерөнхийлөгч сүүлд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Оросын Сочи хотноо уулзсан. Энэ үеэр хоёр тал дипломат харилцааны 30 жилийн хугацаанд стратегийн түншлэл, худалдааны эргэлт болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг Казастан улс даргалж буйг онцолжээ. Нур-Султан ирэх аравдугаар сарын дундуур Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн уламжлалт уулзалтыг нийслэл хотдоо зохион байгуулах бөгөөд тус нийгэмлэг Казарстанд мөн цэргийн сургуулилалт хийхийг Путин онцолсон.

 Казахстаны зэвсгийн экспортын хоригийг ОХУ-ын эсрэг авсан шууд арга хэмжээ гэж зарим нь харсан. Гэхдээ уг шийдвэр эсрэгээрээ байх магадлалтай. 

Жишээлбэл, “Euractiv” сайтын мэдээлснээр, "Оросын хэвлэлүүд Казахстаныг Их Британиас өгсөн захиалгаар Украин руу зэвсэг, сум экспортолсон гэж мэдээлсэн. "Илүү тодорхой мэдээлэлгүйгээр уг шийдвэр бүхэлдээ хэрхэн харагдах нь ямар цуурхалд итгэхээс хамаарна. 

Тус шийдвэрийн талаарх олон улсын мэдээллүүд Казахстаны дотоод нөхцөл байдал, тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын бослого үймээнийг хүч ашиглан дарсан, Токаевын захиргаа Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгээс цэргийн тусламж хүссэн зэрэгтэй уялджээ. 

Энгийнээр уг шийдвэр нь батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ хэрэгцээгээ хангахыг эн тэргүүнд тавьсантай ч холбоотой байх магадлалтай. Зэвсгийн экспортыг бүтэн жилээр зогсоосон Казахстаны шийдвэрийн талаар олон улс нарийн мэдээлэлгүй байгаа учраас бодит байдалд хэрхэн хэрэгжих нь мөн тодорхойгүй байна. Ямартай ч Казастан нь дайсагнагч хоёр орон болох ОХУ, Украинд зэвсэг нийлүүлэхгүй гэсэн санаа нь тодорхой байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж