Орос, Хятадын хөлөг онгоц Япон тэнгист пулемётоор галласан гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын хөлөг онгоц Япон тэнгист пулемётоор галласан гэв

Орос, Хятадын хөлөг онгоц  Япон тэнгист пулемётоор галласан гэв

Япон тэнгист Орос, Хятадын тэнгисийн цэргийн зургаан хөлөг онгоц пулемётоор галласан гэж Японы Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.  Энэ үйлдлийг Оросын цэргийн томоохон сургуулилалтын нэг хэсэг гэж Япон  сэжиглэж байна. Японы "Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин"  Бямба гаригийн үдээс хойш Оросын гурван фрегат, Хятадын мөн тооны  хөлөг онгоц Хоккайдо мужийн Камуи хошуунаас баруун тийш 190 км-ийн зайд зүүн зүгт хөвж байсныг баталжээ. Мөн Хятадын хөлөг онгоцонд устгагч байсан гэж мэдээлэв.

Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, зургаан хөлөг онгоц хөвж буй газрынхаа  ойролцоох усанд пулемётоор буудсан байна.  Дараа нь хөлөг онгоцууд Соягийн хоолойгоор дамжин Охотскийн тэнгист очсон  гэж нэмж мэдэгдэв.

Орос улс Япон тэнгис болон бусад бүс нутагт долоо хоног үргэлжлэх “Восток” нэртэй сургуулилтыг Пүрэв гаригт эхлүүлэв. 

Үүнд Хятад болон бусад орны хүчнийхэн оролцож байна. Орос, Хятадын тус үйлдэлд Японы Батлан ​​хамгаалах яам тандалт, хяналтаа үргэлжлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж