Дональд Трамп ерөнхийлөгч Жо Байденыг олон нийтийн цуглаан дээр “төрийн дайсан” гэж нэрлэжээ. Пенсильвани мужийн Вилкс-Барре хотод олон мянган дэмжигчидтэй уулзахдаа экс ерөнхийлөгч Трамп нь Байденыг Холбооны мөрдөх товчоог өөрийнх нь эсрэг ашиглаж байна гэж буруутгав.
Холбооны мөрдөх товчоо Трампын гэрт нэгжлэг хийсний дараа "Америкийн түүхэн дэх аль ч засаг захиргаа эрх мэдлээ урвуулан ашигласан хамгийн цочирдмоор үйлдлүүдийн нэг" гэж мэдэгджээ.
Тэрбээр Бүгд найрамдах намаас хоёр нэр дэвшигчийг сурталчлахаар тус мужид ирээд байсан юм. Доктор Мехмет Оз АНУ-ын Сенатын сонгуульд нэр дэвшиж байгаа бол мужийн сенатор Даг Мастриано Пенсильванийн дараагийн амбан захирагч болохын төлөө өрсөлдөж байна.
Трамп илтгэлийнхээ бараг хоёр цаг орчмыг "FBI”-ны хайлтыг шүүмжлэхэд зарцуулсан. Дараа нь 2020 оны сонгуулийн дүнг хулгайлсан гэх худал мэдээлэл, Ардчилсан нам дахь өрсөлдөгчид рүү дайрах, амлалт өгөх зэрэг сэдвүүдийг ярьсан байна. Тэрбээр одоогийн ерөнхийлөгчөөс эх орноо аваръя гэж уриалжээ. Мөн Трамп хэд хэдэн удаа хар тамхи худалдаалдаг хүмүүсийг цаазаар авах ял хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ