Бороотой ч Төв цэнгэлдэхийг дүүргэсэн "The Best" тоглолт

Хуучирсан мэдээ: 2022.09.04-нд нийтлэгдсэн

Бороотой ч Төв цэнгэлдэхийг дүүргэсэн "The Best" тоглолт

Бороотой ч Төв цэнгэлдэхийг дүүргэсэн "The Best" тоглолт

Энэ зун Төв цэнгэлдэх хүрээлэнд хэд хэдэн хамтлаг дуучдын тоглолт болсон. Гэхдээ үзэгчдийн хүсэн хүлээсэн уур амьсгал, хүлээлтээс илүү гарч чадаагүй.

Төв цэнгэлдэх хүрээлэн бол хамгийн том задгай талбайтай тайз гэдгээрээ онцлог. Тиймээс энэ тайзыг хэн дуртай уран бүтээлч нь “амлаж” тоглолт хийдэггүй.

Харин энэ удаа хип хоп урлагийн томоохон төлөөлөл болсон “Люмино”, “Татар” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийх зараа түгээсэн нь фенүүдийнх нь хувьд том хүлээлтийг үүсгэсэн. Тэр ч утгаараа тэд задгай талбайд 32 мянган үзэгчийг цуглуулж чадлаа.

Хип хопчдын тоглолт гэхээр л нийтлэг дүр зургаар төсөөлдөг. Зохион байгуулалт муутай, оочер дугаар үүсгэсэн, эмх замбараагүй гээд л…Харин энэ удаагийнх тийм биш байлаа. Зохион байгуулалтаасаа эхлээд цэгцтэй, соёлтой, уран бүтээлчид нь яг цагтаа эхэлсэн гээд сайшаах зүйл олон анзаарагдав.

Тоглолтын салхийг хагалж “Татар” хамтлаг тайзнаа гарч ирлээ. Олон жилийн дараа эргэн нэгдсэн “Татар”-ынхан хамтлагийнхаа анхны уран бүтээл болох “Энэ хүү” дууг дуулсны дараа “Бусдын хайрыг хүндэл”, “Жаргалтай хос” дуугаараа үргэлжлүүлэв.

Харин “Люмино” хамтлаг дараагаар нь “Бүтэлгүй хайр”, “Тайван”, “Насан туршдаа”, “Гэрэлт хорвоод” дуугаа дуулж, цугласан залуусыг улам доргиох нь тэр. Залуус тэдний дуу бүрийг даган дуулж, бүжиглэнэ.

Хип хоп хоёр хамтлагийн тоглолт амьд хөгжимтэй гэдгээрээ онцлог. Тоглолтын найруулга үнэхээр супер. Тэдний “The Best” тоглолтын найруулагч бол Монголын рок попын урлагийн “акул” гэгддэг С.Ононбат.

Тэр үнэхээр гараа гаргаж, тоглолтыг найруулжээ. Тэрбээр “Энэ хоёр хамтлаг дандаа хит дуутай учраас тоглолтод дуулах дууны сонголтыг хийхэд их хугацаа зарцуулсан” гэдгээ хэлж байсан юм.

Хүсэн хүлээсэн тоглолтын ганц төлөвлөөгүй зүйл нь бороо байв. Хэдийгээр гадаа бороо үргэлжлэн орсоор байсан ч залуус дуу бүрийг нь даган дуулж, усан бороог үл тооно бүжиглэнэ.

“The Best” нэртэй тоглолтын арын албанд 600-700 орчим хүн оролцсон. Тоглолтын туршид хоёр хамтлаг нийт 42 уран бүтээлийг 4 цаг 30 минут ү үзэгчдэдээ хүргэв. Тэд өмнө нь 2004 онд "2NITE" хамтарсан тоглолтоо хийж байсан бол ийнхүү 18 жилийн дараа дахин хамтран тоглолтоо хийсэн нь энэ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж