Хамгийн өртөг багатай, аялахад тохиромжтой хот

Хуучирсан мэдээ: 2022.09.04-нд нийтлэгдсэн

Хамгийн өртөг багатай, аялахад тохиромжтой хот

Хамгийн өртөг багатай, аялахад тохиромжтой хот

Афин хотын зах зээлийн үнэ ханш  өнгөрсөн жилээс 15 хувиар доошилж, бараа материал нь хямдарсан. Энэ нь тус хот төсөвт ээлтэй,  бага зардлаар амарч болох хамгийн тохиромжтой хотоор шалгарчээ.

"Post Office Travel Money"-ийн 20 хотод хийсэн дүн шинжилгээ нь Грекийн нийслэл Афин хот нь  Зүүн Европын бусад газруудаас  хямд өртөгтэй, ердийн жуулчин бага зардлаар аялж байгааг харуулжээ.

Хоол, зочид буудал, үзвэр үйлчилгээний тасалбар, орон нутгийн тээврийн үнэ зэргийг багтаасан амралтын нийт төлбөр 207 фунт стерлинг болсон байна. Харин дараагийн хямд өртөгтэй орноор  Португалийн Лиссабонд хот тодорчээ.

Афинд  хоёр хүн дарстай, оройн хоол 38.96 фунт стерлингээр, гурван одтой зочид буудалд хоёр хоноход 89 фунт стерлинг, нийтийн тээврээр 48 цаг явах үнэ 7.79 фунт стерлинг болсон байна. Дараагийн зардал багатай орнуудаар Польшийн Краков 219 фунт, Латвийн Рига 220 фунт, Унгарын Будапешт 221 фунт стерлингээр тус тус байр эзэлжээ.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж