Есдүгээр сарын 6-наас ихэнх нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2022.09.04-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 6-наас ихэнх нутгаар дулаарна

Есдүгээр сарын 6-наас ихэнх нутгаар дулаарна

04-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны есдүгээр сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 5-нд нутгийн баруун хагаст, 6-наас ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус,  өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж