Рафаэль Гросси Запорожийн үйлдвэрт санаа зовов

Хуучирсан мэдээ: 2022.09.04-нд нийтлэгдсэн

Рафаэль Гросси Запорожийн үйлдвэрт санаа зовов

Рафаэль Гросси Запорожийн үйлдвэрт санаа зовов
FILE PHOTO: A view shows the Zaporizhzhia Nuclear Power Plant in the course of Ukraine-Russia conflict outside the Russian-controlled city of Enerhodar in Zaporizhzhia region, Ukraine August 22, 2022. REUTERS/Alexander Ermochenko/File Photo

Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Пүрэв гаригт  Украины Запорожье атомын станц руу өөрийн групптэй хамт явсан. Тус агентлагийн тэргүүн Рафаэль Гросси харахыг хүссэн бүхнээ харсан гэж мэдэгдэв. Мөн тэрбээр үйлдвэрийн бүрэн бүтэн байдал нь гол асуудал хэвээр байна гэжээ.

Гросси үйлдвэрт учирсан хохирол, аюулгүй ажиллах чадварыг үнэлэхийн тулд зургаан байцаагчаа үлдээжээ. Түүний ярьснаар тэдний хоёр нь "байнгын оршин суух" нөхцөлийг бүрдүүлнэ.

Тэрбээр "Нөхцөл байдал туйлын түвэгтэй, сорилттой бөгөөд бидний үзүүлэхийг хичээж буй байнгын дэмжлэг, хяналтыг шаардаж байна" гэв.

Оросын цэргүүд байрлаж буй төв рүү хяналтын багийнхныг оруулахыг хориглосон байна.  Гэхдээ Гросси уг байгууламжийг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд оронд нь өөр төв байгуулах хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Станцын эргэн тойронд буудлага хийснээр реакторуудын нэгийг унтраахад яаралтай тусламжийн систем гарч ирсэн. Хамгийн сүүлд Баасан гаригт станц цахилгаанд холбогджээ.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж