Орос: ЕХ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг нээхгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.04-нд нийтлэгдсэн

Орос: ЕХ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг нээхгүй

Орос: ЕХ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг нээхгүй

ОХУ-аас Европ руу чиглэсэн байгалийн хийн хоолой  Бямба гаригт /2022.09.03/  төлөвлөсний дагуу нээхгүй гэдгийг “Газпром” мэдэгдэв. Тус шийдвэр нь энэ өвөл эрчим хүчний хангамжийн талаар санаа зовоосон асуудал болж байна.

“Газпром” улсын эрчим хүчний компани “Хойд урсгал 1”-д алдагдал илэрсэн тул тодорхойгүй хугацаагаар хаагдаж магадгүй гэв. Өмнө нь Герман  руу дамждаг хоолой нь "Газпром"-ын зүгээс засвар үйлчилгээний ажил явуулна гэж тайлбарласнаар гурав хоног хаагдаад байсан.

Европыг шантаажлах зорилгоор Орос байгалийн хийг санаатайгаар хориглосон гэж Европ буруутгаж байсан ч Москва үүнийг үгүйсгэж байна. Орос Украинд довтолсоноос хойш эрчим хүчний үнэ огцом өссөн бөгөөд нийлүүлэлт хомс байгаа нь зардлыг улам өсгөж болзошгүй юм.

ЕХ-ны зарим орнууд энэ өвөл халаалтын зардлаа даахгүй байх вий гэх айдастай байна. Европ Москвагийн дайныг санхүүжүүлэх чадамжийг бууруулахын тулд Оросын эрчим хүчнээс татгалзах  гэж оролдож байгаа. Гэвч шилжилт хангалттай хурдан үр дүн гарахгүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж