Орос байгалийн хийг зогсоосонд германчууд бухимдав

Хуучирсан мэдээ: 2022.09.04-нд нийтлэгдсэн

Орос байгалийн хийг зогсоосонд германчууд бухимдав

Орос байгалийн хийг зогсоосонд германчууд бухимдав

ОХУ-ын “Газпром” компани Герман руу дамжуулах гол хоолойг зогсоож, байгалийн хийг өгөхгүй байх тухай мэдэгдсэн.  Үүний дараа германчууд Оросоос байгалийн хийн нийлүүлэлт цаашид улам танагдаж буйд санаа зовнив. "Газпром" компани "Хойд урсгал" дамжуулах хоолойн нийлүүлэлтийг наймдугаар сарын сүүлчээр зогсоож, гурван өдрийн засвар үйлчилгээ хийнэ гэж мэдэгдсэн. Гэвч Баасан гаригт газрын тосны алдагдлыг илрүүлсэн гэх үндэслэлээр тус пүүс төлөвлөгөө ёсоор хийн нийлүүлэлтээ сэргээхгүй гэдгээ мэдэгдлээ.

Германы албаныхан засварын ажилд оролцсон  “Siemens Energy” компаниас учир шалтгааныг тодруулан асуусан байна.  “Siemens”-ийн үзэж байгаагаар алдагдсан нь хийн урсгалыг зогсоох техникийн шалтгаан биш юм. Германы  иргэд хийн нийлүүлэлтийг удаан хугацаагаар зогсоож байгаад бухимдаж байна.

Берлинд зарим иргэд Орос санаатайгаар заналхийлж байна гэж мэдэгджээ. Бусад нь шатахууны үнэ цаашид өсөх хандлагатай байгаа тул хэмнэлт гаргахыг хичээх болно гэв.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ХахаХаха
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж