Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгана

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгана

Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгана

Энэ хичээлийн шинэ жилээс эхлэн оюутны Umoney картыг төгсөх анги хүртэл нь сунгах болсон тухай Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээлсэн. Мөн сунгалтын төлбөрийг цахимаар төлөх боломжтой болжээ. Төлбөр төлснөөс хойш сунгагдсан тухай мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа Нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбаруудад хандан картаа идэвхжүүлэн ашиглахыг тус компаниас зөвлөлөө.

Харин 2021-2022 оны хичээлийн жилд буюу хаврын нэмэлт сунгалтаар төгсөх хүртэл хугацаагаар картаа сунгуулж идэвхжүүлсэн оюутнууд сунгалтын төлбөр төлөх шаардлагагүй картаа шууд ашиглах юм. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатай. Хүсэлтийг тухайн компани хүлээж авсны дараа нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлэх аж.

Бүрдүүлэх материал:

  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг

Карт захиалах үнэ 4600 төгрөг ба төлбөрөө төлсний дараа гүйлгээний зургийг баримтжуулж, анкетдаа хавсаргах шаардлагатай юм байна.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж