Бучагийн аллагын хохирогчдыг оршуулав

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

Бучагийн аллагын хохирогчдыг оршуулав

Бучагийн аллагын хохирогчдыг оршуулав

Украины нийслэл Киевийн ойролцоох Буча хотод Оросын арми олон тооны энгийн иргэний амийг хоморголон хөнөөсөн хэрэг гуравдугаар сарын сүүлээр гарч байв. Энэ аллагыг Оросын дайны гэмт хэргийн “мөсөн уулын орой” гэж тухайн үед Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэн юм.

Буча дахь оршуулгын газарт Оросын түрэмгийлэгчдийн гарт амиа алдагдсдыг өчигдөр /2022.09.02/ оршууллаа. Ихэнх цогцсыг ар гэр, хамаатан саднуудад нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн цогцсыг хэн болохыг нь тогтоосон ч ирж аваагүй, холбоо бариагүй учраас тэднийг оршуулжээ. Нийт 13 хүнийг оршуулсан гэж Буча хотын орлогч дарга Михайлина Скорык Шкаривска хэллээ.

Буча хотын эрх баригчдын мэдээлснээр түрэмгийлэгчдийн гарт 1100 орчим хүн амь үрэгджээ. Тэдний 419 нь хотын иргэн байв.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Украины хууль сахиулах ажилтнууд Оросын түрэмгийлэлтэй холбоотой 46160 гэмт хэргийг бүртгээд байна. Эндээс 30315 нь дайны хуулийг зөрчсөн, 73 нь дайн төлөвлөж, зохион байгуулсан, 30 нь дайныг сурталчилсан зэрэг хэрэг байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын эсрэг 14654 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10194 нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан, 1639 нь эх орноосоо урвасан, 156 нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан зэрэг байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж