Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орших Гүнт шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр өчигдөр /2022.09.02/ гурван иргэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ. Ингэхдээ битүү скочоор ороосон гурван кг орчим дөрвөн ширхэг гялгар хар тортой ургамал, цаасанд нунтаглаж хатаасан боодолтой ургамал тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир хяналт шалгалт хийн илрүүлсэн байна. Уг этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.
Сануулахад, 2020 оны хоёрдугаар сард Ар-Гүнтийн даваанд байнгын ажиллагаатай шалган нэвтрүүлэх хяналтын цэгийг байгуулсан. Уг цэг дээр Чингэлтэй дүүргийн хяналтын байгууллагууд хамтарч ажилладаг.