Дэвид Бекхэм, Викториа нарын хүү Бруклин дөрөвдүгээр сард хуримаа хийсэн. Хуримнаас хойш Викториа бэр Никола Пелтзтэйгээ таарамжгүй харьцаатай байгаа гэсэн цуу яриа цахим сүлжээнд тараад буй. Тэрбээр хуримнаас хойш хүүтэйгээ уулзаагүй гэж “Daily mail” хуудас мэдээлжээ.
Бэртэйгээ таагүй харилцаатай байгаа нь хүүтэйгээ харилцах харилцаанд нь нөлөөлнө гэж Викториа санаа зовж буй гэнэ. Викториа том хүүтэйгээ хамгаас дотно байсан. Гэвч Бекхэмийн гэр бүл тансаг дарвуулт завиар Европоор аялахад Бруклин энэхүү баярт үйл явдалд оролцоогүй аж. Бекхэмийн гэр бүл энэ зун 10 сая фунт стерлингийн үнэтэй дарвуулт завиар Европоор аялсан. Бруклин, Никола нар яваагүй хэдий ч бага хүү Круз найз охин Тана Холдингоо дагуулж явжээ.
Хадам эх, бэр хоёрын таагүй харилцаа хуримын үеэр хэдийнэ эхэлсэн байж болзошгүй. Учир нь Никола Пелтз хуриман дээрээ хадам ээжийнхээ брэндийн даашинзыг өмсөхийг хүсээгүй юм байна. Түүнчлэн Бруклин, Никола хоёрын анхны бүжиг хийх аян дээр Викториа хүүтэйгээ бүжиглэсэн нь байдлыг хурцатгажээ. Цаашлаад Викториа Бекхэм Парисын загварын долоо хоногийн шоундаа бэрээ уриагүй.
Викториагийн найз хэлэхдээ түүнийг “Бүх хүүхдүүдтэйгээ байнга хамт байх дуртай. Тэр хөвгүүдийнхээ найз охидод үргэлж халуун дулаан, найрсаг ханддаг байсан. Николаг ч бас эхний өдрөөс нь л хүндэлсэн. Гэвч бүх зүйл хэцүү болж байгаа нь түүний сэтгэлийг гонсойлгож байна” гэжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ