АНУ-ын арми “Microsoft”-ын хийсэн байлдааны шилийг зүүнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын арми “Microsoft”-ын хийсэн байлдааны шилийг зүүнэ

АНУ-ын арми “Microsoft”-ын хийсэн байлдааны шилийг зүүнэ

АНУ-ын арми “Microsoft” компанийн үйлдвэрлэсэн “HoloLens” нэртэй байлдааны зориулалттай нүдний шилийг худалдаж авахаар тушаал баталжээ. Технологийн аварга “Microsoft” компанийн ажилчид хэдэн жилийн өмнө цэргийнхэнтэй байгуулсан гэрээгээ цуцлахыг удирдлагуудаасаа шаардаж байв.

Дайны талбарт хийсэн туршилт амжилттай болсон тул “Microsoft” компани 5000 шил нийлүүлэх болжээ. Шилний захиалгыг 2021 оны гуравдугаар сард өгсөн боловч тодорхой шалтгааны улмаас түр зогсоогоод байсан. Ирэх 10 жилийн хугацаанд арми нүдний шилний худалдан авалтад 21.9 тэрбум ам.доллар зарцуулахаар тооцоолжээ. Хамгийн сүүлийн туршилтыг аравдугаар сард хийх бөгөөд хөтөлбөр амжилттай болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа армийн төлөөлөгч мэдэгдлээ.

“HoloLens” нүдний шил өдгөө 3500 ам.доллараар худалдаалагдаж буй. Үүнийг эрүүл мэндийн байгууллага, НАСА зэрэг хэд хэдэн салбарт ашиглаж байна.

АНУ-ын арми ба “Microsoft” анхны гэрээгээ 2018 онд байгуулж байв. Энэ нь 480 сая ам.долларын гэрээ байсан. Гэвч “Microsoft”-ын ажилчид уг технологи нь хүмүүсийг хөнөөхөд туслах зорилготой гээд гэрээгээ цуцлахыг шаардсан юм. Тухайн үед гүйцэтгэх захирал Сатя Наделла болон ерөнхийлөгч Брэд Смит нар инженерүүдэд бүтээж буй програм хангамжийнхаа зорилгыг мэдээлээгүй гэж ажилчид хэлжээ. “Бидний бүтээсэн багаж хэрэгслээр үхлийн аюулыг нэмэгдүүлж байгаад бид түгшиж байна. Бид зэвсэг бүтээхээр гарын үсэг зураагүй” гэж ажилчид мэдэгдэж байв.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж