“Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

“Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

“Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

“Хиннамнор” хар салхи Японы баруун өмнөд арлууд руу чиглэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хар салхи ирэх долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын агентлаг өчигдөр /2022.09.02/мэдэгдлээ. Хэрвээ “Хиннамнор” хар салхи Өмнөд Солонгост хүрвэл энэ нь тус улсад тохиолдож байгаагүй хамгийн хүчтэй шуурга болох юм.

Байршлыг тодруулбал, өмнөд Кёнсан мужийн өмнөд эрэгт Мягмар гаригийн өглөө хүрэх төлөвтэй байна. Өчигдөр өглөө 9:00 цагийн байдлаар хар салхи Тайпэй хотоос зүүн өмнө зүгт 420 км зайд байжээ.

“Хиннамор” хар салхи энэ жил 11 дэх удаагаа дэгдэж буй. Хар салхины хүчийг дөрвөн шатлалд хуваадаг. Тэгвэл энэ удаагийн салхи нь дөрвөн шатлалын хамгийн хүчтэй нь буюу “супер хүчтэй” гэсэн ангилалд багтах аж. “Хиннамнор” хар салхи төв хэсэгтээ 950 гектопаскаль атмосферийн даралттай, 43 м/сек хурдтай байна.

Урьдчилсан мэдээгээр хар салхи Мягмар гаригийн орой Солонгосын хойгийг зүүн тэнгис дээгүүр дайран өнгөрнө гэж мэдэгдэж буй ч замыг нарийвчлан тогтоогоогүй байна.

Урьд өмнө хэзээ ч байгаагүй хохирол учирч болзошгүйг Цаг уурын албаны хүн ард иргэдэд анхааруулав. Мөн аадар бороо, салхинд бэлтгэлтэй байхыг санууллаа. Хар салхи халуун орны чийгийг шингээж авснаар улс даяар аадар бороо орж ч болзошгүй байна. Чежүгийн өмнөд хэсгээр одоогоор цагт 10-20 мм хур тунадас орж буй. Энэ нь Ням гариг гэхэд 100-250 мм болж нэмэгдэх төлөвтэй байна. Харин Сөүл хот болон ойр орчмын бүс нутагт маргааш 20-70 мм бороо орох төлөвтэй байгааг эрх баригчид мэдэгдлээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж