Польш улс Германаас нөхөн төлбөр шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

Польш улс Германаас нөхөн төлбөр шаардаж байна

Польш улс Германаас нөхөн төлбөр шаардаж байна

Герман улс Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польшт 1.32 их наяд ам.долларын хохирол учруулсан гэж Варшавын эрх баригч үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагч өчигдөр /2022.09.02/ мэдэгдэв. Тиймээс албан ёсоор нөхөн төлбөр авахыг шаардаж буйгаа мэдэгдлээ.

Герман нь Польшийн худалдааны хамгийн том түнш бөгөөд Европын холбоо, НАТО-ийн гишүүн. Тус улс өмнө нь Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой бүх санхүүгийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж мэдэгдэж байв. Дайны үеэр зургаан сая орчим польш хүн амь үрэгдсэн бөгөөд түүний гурван сая нь еврей үндэстэн байсан. Түүнчлэн 1944 оны бослогын дараа Варшавыг сүйрүүлж, 200 мянга орчим энгийн иргэний аминд хүрчээ.

Тухайн үед Польшийн эрх баригчид ЗХУ-ын шахалтаар дайны нөхөн төлбөр авах бүх нэхэмжлэхээсээ татгалзаж, зүүн Германыг аливаа хариуцлагаас чөлөөлсөн. Нөхөн олговрын хэлэлцээг шударгаар хийгээгүй тул энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж одоогийн эрх баригч нам мэдэгдээд байна.

Польшийн эрх баригч “PiS” нам 2015 онд засгийн эрхийг гартаа авснаасаа хойш хэд хэдэн удаа нөхөн олговор олгохыг шаардсан ч Польш улсын хэмжээнд албан ёсоор шаардаагүй юм. Энэ удаад гаргасан мөнгөн дүн нь 2019 онд эрх баригч намын гаргасан тооцооллоос хавь илүү байна. Тодруулбал, 2019 онд эрх баригч намын хууль тогтоогч дайны хохирлыг 850 тэрбум ам.доллар гэж тооцоолсон. 1.32 их наяд ам.доллар нь хамгийн хязгаарлагдмал бөгөөд консерватив аргаар баталсан дүн гэж намын удирдагч Ярослав Качински хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж