Энэтхэг улс тэнгисийн хүчний элитүүдийн эгнээнд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

Энэтхэг улс тэнгисийн хүчний элитүүдийн эгнээнд нэгдэв

Энэтхэг улс тэнгисийн хүчний элитүүдийн эгнээнд нэгдэв

Энэтхэг улс хамгийн анхны өөрсдөө үйлдвэрлэсэн нисэх онгоц тээгч хөлгөө ашиглалтад оруулав. Улам хүчирхэгжиж буй Хятадын байлдааны хөлгийн флотыг эсэргүүцэхийн зэрэгцээ Энэтхэгийн хөлөг онгоц бүтээх чадавхийг сайжруулах хүрээнд ийнхүү нэг алхам ахижээ.

“INS Vikrant” нэртэй уг хөлөг нь Энэтхэгийн хоёр дахь том тээгч хөлөг онгоц аж. Нэрний утга нь санскрит хэлээр хүчирхэг, зоригтой гэсэн үг юм. Хамгийн анхны тээгч хөлөг онгоцоо тус улс 2004 онд Оросоос худалдаж авч байв. Энэтхэгийн далай болон Энэтхэгийн буланг хамгаалах зорилгоор худалдаж авч байсан тус онгоц нь Зөвлөлтийн үеийн “INS Vikramaditya” хөлөг юм.

Их Британийн дарлалаас тусгаар тогтносны 75 жилийн ойг тохиолдуулан ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр /2022.09.02/ “INS Vikrant”-ийн нээлтийг хийжээ. Энэ үеэрээ Нарендра Моди улс орныхоо тэнгисийн цэргийн хүчин чадлыг нэмэхээс илүүтэй өөрсдөө тээгч хөлөг үйлдвэрлэх хөтөлбөртэй цөөхөн үндэстний нэг байх нь чухал гэдгийг онцлов. Энэтхэгийн тэнгисийн цэргүүд онгоцыг зохион бүтээсэн бөгөөд тус улсын өмнөд хэсэгт орших Кочин усан онгоцны үйлдвэрт угсарсан.

Тээгч онгоцны урт нь 262 метр, даац 47400 тонн. Энэ нь Энэтхэгт бүтээгдсэн хамгийн том байлдааны хөлөг бөгөөд ойролцоогоор 1600 хүний багтаамжтай. Мөн сөнөөгч онгоц, нисдэг тэрэг зэрэг 30 нисэх онгоцтой флотыг удирдах боломжтой аж. Нисэх онгоц газардуулах анхны туршилтаа Оросын МиГ-29К онгоцтой хийх бөгөөд 2023 оны эцэс гэхэд бүрэн ашиглалтад орно гэж тооцоолж байна. Алсдаа Францын “Dassault” компанийн “Rafale-M” болон “Boeing” компанийн “F/A-18 Block III Super Hornet” зэрэг хорь гаруй сөнөөгч онгоцоор тээвэрлэгчийг тоноглохоор төлөвлөжээ.

Тээгч онгоцны эд ангиудын 75 хувь нь үндэсний үйлдвэрлэл аж. Тодруулбал, хэд хэдэн томоохон аж үйлдвэрийн фирм, 100 гаруй жижиг бизнесүүд тоног төхөөрөмж, машин механизмын нийлүүлэлтийг хариуцаж байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж