Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийг 5 сая төгрөгөөр торголоо

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийг 5 сая төгрөгөөр торголоо

Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийг 5 сая төгрөгөөр торголоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ  Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны хууль, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтын явцад жин хэмжүүрийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан, лангуу болон кассын үнэ зөрсөн зэрэг зөрчил гарчээ. Зөрчил гаргасан “Скай Хайпермаркет” ХХК-ийн “И-март Чингис” салбар, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн 37/10-р хороолол салбар, Веллмарт чейн” ХХК-ийн “Веллмарт” супермаркет, “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс” супермаркет зэрэг сүлжээ дэлгүүрт лангуу болон кассын үнэ зөрсөн зөрчил нотлох баримтаар тогтоогдсон тул тухайн аж ахуй эрхлэгчдэд тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

“Номин тав трейд” ХХК-ийн “Номин хайпермаркет” Саппоро салбар, “Номин юнайтед” салбар, “Моннидер” ХХК буюу “Оргил” сүлжээ дэлгүүрийн Зайсан салбар, “Веллмарт чейн” ХХК буюу Вэллмарт сүлжээ дэлгүүрийн Бишрэлт салбар, “Хархорин худалдааны төв”-ийн 23-р салбар, “Боса холдинг” ХХК-ийн “Боса агуулах худалдаа” Сонсголон салбар зэрэг зах худалдааны төв, супермаркетуудын жин хэмжүүрүүд нь Стандарт, хэмжил зүйн газраас олгодог механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан болох нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад нь шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан 51 аж ахуй эрхлэгчээс импортолсон цагаан будаа, элсэн чихэр, болон ургамлын тосны захиалга, татан авалт, нийлүүлэлтийн мэдээ, мэдээллүүдийг гаргуулан авч, шалгаж байгаа юм байна.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж