МИАТ компанийн нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

МИАТ компанийн нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй

МИАТ компанийн нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй

Улаанбаатар-Бээжингийн нислэг 2-10 сая төгрөг болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулжээ. МИАТ компаниас тодруулга авахад “МИАТ компани нь сүүлийн хоёр жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа” гэх мэдээлэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл, МИАТ компанийн нислэгийн тийзийн үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл ажээ.

Олон нийтийн сүлжээнд явж буй мэдээллийн дагуу “Airmarket” тийз захиалгын цахим хаяг руу орж шалгахад 8,587,200 төгрөгийн билет нь Улаанбаатар–Токио–Бээжин гэсэн дамжин нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр Улаанбаатараас Токио ороход 1,476,900 төгрөг байна. Харин “Hainan Airlines” компанийн нислэгээр Токиогоос Бээжин нисэхэд 7,110,300 төгрөгийн үнэтэй байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсаас Хятад руу есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, “Air China”, “Aero Mongolia” компаниуд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлдэх юм байна.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж