1600 гаруй хүн угаарын хийд хорджээ

Хуучирсан мэдээ: 2022.09.03-нд нийтлэгдсэн

1600 гаруй хүн угаарын хийд хорджээ

1600 гаруй хүн угаарын хийд хорджээ

Өвлийн улирал юу юугүй хаяанд ирж, айл өрх бүр бэлтгэлээ базаах хэрэгтэй болжээ. Нийслэл хот минь өвөлдөө Утаанбаатар болж хувираад удаж байгаа билээ. Утаагүй өвөлжих бэлтгэл ажлын хүрээнд “Яндангаа хөөлье, Өнтэй өвөлжье” аяныг БОАЖЯ болон бусад холбогдох байгууллага хамтарч хэрэгжүүлээд байна.

Зуух, ханын пийшин ашигладаг айл өрхүүд яндангаа хөөлж, шүүлтүүр ашигласнаар бага ч болтугай утааг бууруулахаас гадна эрүүл мэнддээ анхаарах боломжтой юм. Янданг хөөлөөгүй, эсвэл дутуу хөөлсөн, ханын пийшин, зууханд завсар зай гарсан, хагарч, цуурснаас үүдэн угаарын хийн хордлого үүсдэг. Угаарын хийд хордвол толгой өвдөх, ядарч сульдах, огиулж бөөлжих, ханиалгах, гуйвж дайвах болон ухаан алдаж унах шинж тэмдэг илэрдэг.

Нийгэм эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Б.Сувд:

-Нийгэм эрүүл мэндийн үндэсний төв нь 2021 оноос өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбараас угаарын хийд хордож буй хүмүүсийн мэдээллийг авч ажилласаар байна. Өнгөрсөн онд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ирсэн мэдээгээр 1600 гаруй хүн угаарын хийн хордлогоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Угаарын хийд хордсон хүмүүсээс ердөө 10 нь аж ахуй нэгжээс очсон байгаа юм. Тэгэхээр хордлого авсан ихэнх хүн гэртээ байсан тул айл өрхүүд яндангаа хөөлөх ажлыг хийх нь хэчнээн чухал байгааг харуулж байна. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй  боловч үхэлд хүргэх аюултай. Угаарын хийд бага багаар өртвөл мэдрэл, сэтгэцэд нөлөөлдөг. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Ингэхдээ яндангаа хөөлж цэвэрлэх, пийшин яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй гэлээ.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж