Сурвалжлага: Хязгаарлалтаас шалтгаалж улсын дугаарын борлуулалт эрс өсчээ | News.MN

Сурвалжлага: Хязгаарлалтаас шалтгаалж улсын дугаарын борлуулалт эрс өсчээ

Сурвалжлага: Хязгаарлалтаас шалтгаалж улсын дугаарын борлуулалт эрс өсчээ

Сурвалжлага: Хязгаарлалтаас шалтгаалж улсын дугаарын борлуулалт эрс өсчээ

Нийслэлийн хэмжээнд түгжрэлийг бууруулах гаргалгаа одоогийн байдлаар дугаарын хязгаарлалтаас өөр байхгүйг албаныхан мэдэгдсэн. Тиймээс цаашид тэгш, сондгой серийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх саналыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн дугаар авах, солих иргэд нэмэгджээ.

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр наймдугаар сарын 31-ны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 695 мянга 424 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 374 мянга 877 нь тэгш, 320 мянга 547 нь сондгой тоогоор төгссөн дугаартай.

Албан шийдвэрийн дагуу авто тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарснаас хойш иргэд бүртгэлтэй машиныхаа улсын дугаарыг солих тохиолдол ихэссэн байна. Энэ талаар сурвалжиллаа.

Хэрэв дугаарын хязгаарлалтгүй зорчвол нийслэлийн авто замууд тэг зогсолт хийх эрсдэлтэй. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Ямартай ч энэ асуудлыг ирэх Лхагва гаригт буюу наймдугаар сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ.

Хотын даргын хэлснээр түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн хөдөө орон нутагт хаягтай иргэд дугаар авахдаа харьяаллаараа дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж байгаа гэсэн юм.

"УЛСЫН ДУГААРЫН ЯЛГАЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ"

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Хөдөлгөөний хязгаарлалт эхэлж буй, улсын дугаарын ялгалт хийж буй цэгүүд дээр хөдөлгөөний ачаалал их байна. Дугаарын хязгаарлалттай өдрүүдэд иргэд өглөөний 08:00 цагаас өмнө ажил, албандаа амжина гэсэн бодолтой замын хөдөлгөөнд оролцсоноор ачаалал үүсгэж буй тохиолдол гарч байгаа.

Улсын дугаарын ялгалт хийж, хязгаарлалт тогтоосноор нийслэл хотын төв хэсгийн хөдөлгөөний ачаалал 40-50 хувиар буурсан.

Мэдээж дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хот тохижилт, авто зам засвар, зөөврийн усан хангамж, шугам сүлжээ зэрэг зайлшгүй ажиллах шаардлагатай тээврийн хэрэгслүүд энэ хязгаарлалтад орохгүй. Гэхдээ ажилчид нь ажлын үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцож болно гэж бодоод байна. Зөвхөн байгууллагын нэр, логотой, таних тэмдэгтэй, тухайн байгууллага дээр бүртгэлтэй, эзэмшлийн автомашинууд л болно. Эдгээр байгууллагуудад ажилдаг ч хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцож болохгүй.

"ИРГЭДЭЭ БОДООГҮЙ ШИЙДВЭРИЙГ ХҮЧЭЭР ГАРГАЖ БОЛОХГҮЙ"

Жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш нийслэлийн авто замын оргил ачаалал эхэлдэг. Хэрэв улсын дугаараар хязгаарлахгүй бол хөдөлгөөн тэг зогсох эрсдэлтэйг ч албаныхан онцолсон. Тиймээс тэгш, сондгой зохицуулалтыг үргэлжлүүлэх нь ач холбогдолтой гэсэн юм. Хэрэв оргил ачааллын үед тэгш сондгойгоор зорчуулахгүй бол хөдөлгөөний ачаалал одоо байгаагаас 40 орчим хувиар өсөх аж. Тиймээс нийслэлээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дараах зохицуулалтыг хийгээд байгаа. Гэхдээ энэ шийдвэр үргэлжлэх шийдвэр гарвал хүмүүс өөрийн эзэмшлийн машинууддаа тэгш, сондгой аль аль дугаарыг нь авах магадлалтай.

Тодруулбал, автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Энэ хугацаанд л гэхэд АТҮТ-үүдэд байрлах улсын дугаарын цэгүүдийн ачаалал эрс өссөн байна.

Тээврийн хэрэгслийн дугаар авч буй иргэдийн хэлж байгаагаар хотын удирдлагууд холбогдох албаны хүмүүс иргэдээ бодоогүй шийдвэрийг хүчээр гаргах гэж оролдож байна. Хүнээ бодсон хот гэдэг бүхий л шийдвэрийг өнгөц аргацаахад биш сууриар нь шийдвэрлэхэд анхаардаг. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаас болж хоёр машинтай өрхүүд аль, алийг нь хослуулж авах нь нэмэгдэж байна гэв. Учир нь иргэд хүүхдүүдээ хүргэх, ажил, хичээлдээ явахад өдрийн цагаар зайлшгүй хувийн тээврийн хэрэгслийг ашиглах шаардлагатай гэсэн юм.

АРДЧИЛСАН УЛСАД АСУУДЛЫГ НИЙТИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗӨВ

Цахим хуудаст бичсэн сэтгэгдэл болоод иргэдийн хэлж байгаагаар авто тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах нь ардчилсан улсад нийтийн эрх ашгийг зөрчиж буй явдал. Угтаа нийслэлээс 2025 он хүртэл жил тутамд түгжрэл бууруулах хөтөлбөрт 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Гэвч өнөө жилийн төлөвлөсөн хөтөлбөр нь бодит үр дүн гаргаж чадаагүй учир түгжрэлийг иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэрээр хязгаарлахаас өөр аргагүйд хүрснийг хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд буй. Харин энэ нь иргэдийн бухимдлыг ихэд хүргэж байгаа юм. Мөн энэ шийдвэр цаашид үргэлжилж магадгүй гэж үзсэн зарим хүн хэдийнэ тэгш, сондгой серитэй дугааруудыг авч эхэлжээ.

АТҮТ-д байрлах улсын дугаарын үйлдвэрүүдэд:

  • УАА /MGL/ 0000 дугаар 50-60 мянган төгрөг
  • УБ 0000 дугаар 25-30 мянган төгрөг
  • ДК 0000 дугаар 50-60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин эко тээврийн хэрэгслийн ногоон тэмдэглэгээтэй улсын дугаар 60 мянга, нийтийн тээврийн шар тэмдэглэгээтэй дугаар 50 мянган төгрөгөөр хийгдэж байлаа. Иргэд өөрийн сонгосон дугаараа төлбөрөө төлөөд захиалах бөгөөд 15-20 минут хүлээгдээд дугаар гарч байв. Улсын дугаар гаргаж буй компаниудын тухайд өдөрт 50-100 хүн үйлчлүүлдэг. Энэ тоо сүүлийн үед бүр ч их нэмэгдсэн гэв.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ АЖЛЫГ ТУРШСААР БАЙХ УУ?

Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан нь нэг талаар түгжрэлийг бууруулах гаргалгаа байж болох ч нөгөө талаар иргэдийг хясан боогдуулж буй зүйл гэдгийг ч зарим хүн хэлж байна. Гэхдээ цаашид одоогийн энэ шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж байж шийднэ. Ямар ч байсан иргэдийн саналыг ч тусгах биз ээ.

2020 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 29-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 30-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

2021 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 28-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 29-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байсан.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-05 46.147.101.102

18751208 ))) Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү >> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-05 46.147.101.102

77658503 )))) Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-05 202.131.254.34

Үүнээс 374 мянга 877 нь тэгш, 320 мянга 547 нь сондгой тоогоор төгссөн дугаартай. Тоог ингэж бичихгүй ээ. ЗҮГЭЭР л 374877, 320547 гэж бичнэ. Элэг элэг.

Avatar

зочин 2022-09-05 119.40.103.6

Зүгээр дугаарын борлуулалт өсөв, гэнэ биз, тэгш, сондгойгоос өөр дугаар байдаг юм шиг бичих юм.

Avatar

Зочин 2022-09-05 66.181.181.169

түгжрэл бууруулахад Энх-Амгалан сайдын харьяаллаар нь сургууль цэцрлэгт элсэлт авах нь туйлын зөв шийдэл. үнэтэй сургуулиуд, их дээд сургуулийг хотоос гаргах нь зөв иймэрхүү юмаа хийхгүй. сумтай юмнууд дэмийрцгээж цэг таслал гээд тэнэгтээд байх юм

Avatar

Зочин 2022-09-05 202.126.89.116

Хязгаарлалт хийхийг дэмжиж байна. Нэг машинд хоёр дугаар авахыг харин яаж хянах юм бол?

Avatar

Татвар бас дахин Татвар!!! 2022-09-05 202.55.188.102

Нэг өрхөд 2-оос дээш машиныг тансаг хэрэглээнд тооцон маш өндөр татвар авахад түгжрэлгүй болно.

Avatar

Дугаар солих нэрээр зүгээр шинэ дугаар авч бга шүү дээ!!! 2022-09-05 202.55.188.102

Аргацаасан юм хэзээ ч амжилт олохгүй! Удахгүй чадалгүй нь 2 дугаартай, чадалтай нь 2 машинтай болж улам ч дордно Сумьяабузар даанч тэ.нэг даанч боловсроогүй хүн юм даа.

Avatar

Зочин 2022-09-05 202.126.88.98

Нэг машин хоёр дугаартай болж байгаа юм уу. Юу солиороод байнаа.

Avatar

Зочин 2022-09-05 43.242.242.59

Тэгш сондгойгоор долоо хоног бүр өөр өөрөөр ээлжилж оролцоно шүү дээ. Тэгэхгүй сондгой тоотой машин дандаа 7 хоног бүрийн 1,3,5,7 дахь өдөр явна гэсэн үг бишээ. Нэг 7 хоногт 4 өдөр явбал дараагийн 7 хоногт 3 өдөр явна гэсэн үг. тэгэж зохион байгуулах байлгүй дээ. Эс тэгвээс шударга бус болж сондгой дугаар авахыг эрмэлзэнэ

Avatar

Bi 2022-09-05 202.126.90.10

Bitgii h***

Avatar

Зочин 2022-09-05 139.5.216.186

Энэ чинь хуурамч номер үинээр зараад байна гэсэн үг.

Avatar

Зочин 2022-09-05 139.5.216.31

Худалдаа үйлчилгээний байгуулгууд үйлчлүүлэгчдийг хясан боогдуулах замаар үйлчилгээ үзүүлсэн байвал торгох шийтгэл хүлээлгэдэг.Тэгвэл хясан боогдуулж дугаарын хязгаарлалт хийж байгаа хотын захиргааг асар өндөр үнээр торгох нь ШӨХийн эрх ашгийг хамгаалах байгуулгын үүрэг мөн.

Avatar

ЗОЧИН 2022-09-05 139.5.216.62

МАНАЙ НЯМДОРЖ САЙД ХЭДЭН ДУГААР ЦААШ НЬ ДАРЖ БАЙГАА БАЙХДАА. БУСАД НЬ Ч БАС ТОДОРХОЙ.

Avatar

Зочин 2022-09-05 202.179.26.76

нэг хүнд ахин дугаар зарахгүй байхад л болоо ш тээ. Компьютерт орсон байгаа ш тээ

Avatar

Зочин 2022-09-05 202.179.26.76

Тэнэг юм. Дугаар авч машинтай болсон иргэдэд ахин дугаар зарахгүй байхад л болоо ш тээ

Avatar

Зочин 2022-09-05 202.55.191.130

Донгио сэтгүүлч яг юу хэлэх гэсэн юм бол? Өмнө нь тэгш ч биш, сондгой ч биш дугаар борлуулдаг байсан уу? Төмөр дугаарыг зүгээр л хэвлээд зарж байдаг, хэн дуртай нь очоод авч болдог уу? Гэнэтхэн баахан дугаар хэвлэж зараад, хүмүүс худалдаж аваад эхэлсэн үү? Эрч өснө гэж хэдэн хувиар, эсвэл хэд дахин өсөхийг хэлдэг вэ?

Avatar

чөдрийн ганц өөр лдөө 2022-09-05 66.181.166.154

нэг хаяг дээрхи 2-оос дээш машиныг тансаг хэрэглээнд тооцон татвар авахад удахгүй цөөрнө. Ер нь айл бүрт эхнэр нөхөр тусдаа унаа унах шаардлага алга тогтмол хугацаанд хотдотор дроноор зураг авдаа хэчнээн хайран хөрөнгө байрны гадна мөнгийг нь зэврүүлээд зогсож байгаа нь харагдана.

Avatar

Зочин 2022-09-05 64.119.18.9

Тэнэглэл, удахгуй айл бур яаж, ийж байгаад 2 машинтай болсон байх болно, машины ченжууд Сумьяагийн судсыг атгачихжээ, орлого нь ч суга есне дее, унэ ханш ч алга болж егех биз

Avatar

Иргэн 2022-09-05 66.181.191.236

Дэндүү тэнэг муйхар захиргаадалт байна. 2-с дээш машинтай өөрсөндөө л зам чөлөөлж өгч байгаа бололтой.

Avatar

Зочин 2022-09-05 202.21.109.116

1,4 сая хүнтэй хотыг удирдах нь бөх барилдахаас амаргүй ш дээ гэдгийг ойлгодоггүй ээ Асуудал болгоныг хүчээр шийдвэрлэхгүй шүү

Avatar

Зочин 2022-09-05 202.179.24.191

Дугаарын хязгаарлалт хэнд үйлчлэх, хэнд эс үйлчлэх вэ

Avatar

Зочин 2022-09-05 66.181.160.69

танайх ийм том олон хүнд хүрдэг сайт байж "сурвалжилга" гээд наад үгээ зөв бич л дээ. Байнга буруу бичих юм. Ичээч…

Avatar

хүннү 2022-09-05 202.55.188.93

Түгжрэл буурахгүй. Мөдхөн тэгш сондгойгоороо бөглөрдөг болно. Жил бүр төсвөлж иддэг мөнгөөрөө нүхэн гарц, гүүрэн гарц олноор нь барь. Гэрлэн дохио, явган хүний гацаа эрс цөөл. Давхар замуудыг барь. Байшин болгоноос төв замруу нийлдэг гацуудыг хааж хороолол дундах замаа өргөтгөж түүгээр төв замдаа нийлдэг болго.

Avatar

Зочин 2022-09-05 202.131.237.137

Сургууль болгоныг заавал автобустай болгох шаардалагатай.

Avatar

Зочин 2022-09-05 202.131.237.137

Машины тоог цөөлөх арга байна. Хэт чанга дуутай машин мотоциклууудыг хотын төвөөр явахыг хориглох, Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, Хорт утааны хэмжээ ихтэй машинуудыг хотын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, Хотын төвийн ачаалал ихтэй замаар зорчих тоолонд төлбөр төлдөг болох. Дугуйн замыг аюулгүй байдлаар шийдэх. Явган хүний илүү товч саадгүй замуудыг нээж өгөх, Нийтийн тээврийн тоог илүү эрэлт хэрэгцээтэй чиглэлүүдэд нэмэгдүүлэх. ,,,

Avatar

Зочин 2022-09-05 202.131.237.137

Нэг машин дээр 2 дугаар авах боломжгүй. 2 машинтай айлууд нь аль нэг дугаараа солиулж байна. 2 машинтай айл тийм ч олон биш байх. Тэг зогсож байснаас дугаарын хязгаарлалтаа нэг хэсэг үргэжлүүлсэн нь дээр байхаа.

Avatar

Bb 2022-09-05 202.126.90.45

Tegsh sondgoi dugaariin borluulalt usluu gene vv umnu ni yamar dugaar zaragddag bsan yum . Tegsh eswel sondgoi dugaar l zardag bsan bzde

Avatar

Зочин 2022-09-05 202.179.26.76

Хүн болгоны санаанд нийцүүлнэ гэж байхгүй. Зарим зүйл дээр төр хүчтэй байх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-09-05 103.229.123.136

1 mashin deer 2 dugaar avch bolohnuu sumka

Avatar

СУРВАЛЖИЛГА 2022-09-05 203.91.116.185

СУРВАЛЖИЛГА гэж зөв бичнэ үү. Байнга буруу бичих юмаа

Avatar

Зочин 2022-09-05 202.21.98.238

ТЭНЭГ ДАРГАД ТААРСАН ХАРИУ БАРИНАА ЯАДЫН. УГААСАА ДИЗЕЛЬ ЖИЙПТЭЙ. НЭМЭЭД ХӨӨРХӨН ПҮҮЖГИЙ АВЧИХНА. ТЭГЭЭД ЯВГАРАХГҮЙ АМЬДРАХ БОЛНО!

Avatar

Зочин 2022-09-05 118.101.236.98

“Түгжрэлийг асуудлыг шийдэх хүртэл” тэгш сондгойгоор явуулна гэсэн нь юу гэсэн үг вэ.Энэ түгжрэлийг энэ тэнэг бөхийн дараагийн хүн л шийдэж чадна.Тэгэхлээр тэр хүртэл тэгш сондгойгоор явах уу.Магадгүй олон жил болно.Энэ тэнэгт хариуцлага тооцмоор юм.УИХ-ын гишүүнээс татгалзаад мөнгөтэй,төсөвтэй газар ирдэг нь шуналтай нь холбоотой.Чадвартайдаа биш

Avatar

Бадарч тахар 2022-09-05 66.181.183.37

Хоёр дугаар авчихаад тэрийгээ өглөө болгон гялс сольчихоо мэдэлгүй яахав дэ ямар тэнэг амьтад байгаа биш !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж