Дарханы замын хэргээр Х.Оргил-Эрдэнийг хорилоо

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Дарханы замын хэргээр Х.Оргил-Эрдэнийг хорилоо

Дарханы замын хэргээр Х.Оргил-Эрдэнийг хорилоо
Дарханы замын тендерийг шалгаруулсан албан хаагчдыг АТГ-аас шалгаж, хэрэгт холбогдуулан ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих саналыг гаргасныг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр хорих шийдвэр гарсан аж. Тиймээс өнөөдрөөс 30 хоног хорих шийдвэр гаргажээ.
Үүнээс өмнө Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн, албан хаагчдын гэр болон албаны өрөөнд нэгжлэг хийсэн юм. Энэ үеэр ЗТХЯ-ны Үнэлгээний хорооны гишүүн Л.Баянзулыг  цагдан хорьсон билээ.
Х.Оргил-Эрдэнийг өмнө нь буюу 2019 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” ХХК-ийн ажилтнаас 20,000 юаны авлига авч байгаад баригдсан үндэслэлээр мөн баривчилж байсан юм. Гэвч дараа нь хорих шаардлагагүй гэж сулласан билээ. Тухайн үед Х.Оргил-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын багын найз гэж хэвлэлээр бичиж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж