Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.
ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР 500 МЯНГААС 3.1 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот оюутан сурагчдын хөл, хөдөлгөөнд дарагдаж эхэлжээ. Хичээлийн шинэ жил эхлэхээр их, дээд сургуульд суралцахаар нийслэл хотыг зорин ирэх оюутнуудад хамгийн чухал нь амьдрах газар. Орон нутгийн оюутнууд жилийн гуравны нэг буюу есөн сар эцэг эхээсээ хол, бие даан амьдардаг. Хүйт даасан умгар өрөөнд өвөлдөө даарч хөрснөөс болж ханиад томуу хүрэх нь энүүхэнд. Ая тухтай орчинд амьдрах нь бүү хэл хүний наад захын хэрэглээ болсон бие засах газар хүрэлцдэггүй, шүршүүрт ч орж чаддаггүйг оюутнууд хэлж шүүмжилдэг. Монгол Улсад дотуур байрны өртөг өндөр буюу дунджаар 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй боловч эрэлт их, нийлүүлэлт бага байна. Бид энэ удаагийн сурвалжлагаа дотуур байрны үнэ ханшийн асуудлаар бэлтгэлээ.
Улсын хэмжээнд 44 оюутны байр бий. Эдгээр байранд нийт 15 мянган оюутан хамрагдах боломжтой. Энэ нь нийт оюутны зөвхөн 10 хүрэхгүй хувийг эзэлж байна гэсэн үг.
Тодруулбал, нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан их, дээд сургуульд суралцахаар ирдэг тул дээрх дотуур байр хаанаа ч хүрэлцдэггүй учраас ихэнх нь хажуу өрөө, нийтийн байр болон нэг өрөө байр хамтран түрээслэх нь энгийн үзэгдэл болоод удаж буй. Энэ нь бас хувийн хэвшлийн сургуулиудын 50 гаруй хувь нь дотуур байргүйтэй холбоотой. Орон нутаг бүр хоёр их, дээд сургуулийн дунд нэг дотуур байртай аж.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
ОЗОН ЭМЧИЛГЭЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭМНЭЛЭГТ МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХЯНАХ ЁСТОЙ
Иргэд Covid-19 халдвар авсны дараагаар цусаа шингэлэхээр янз бүрийн эм дур мэдэн ууж, эмчилгээ хийлгэх болсон. Үүний нэг нь озоны эмчилгээ. Эрүүл мэндийн яамнаас озон эмчилгээний тухай ямар нэгэн удирдамж, зааврыг огт батлаагүй. Манай улсын эмнэл зүйн удирдамжинд байхгүй гэдгийг хэлж буй. Гэтэл хувийн эмнэлэг тэр дундаа гоо сайхны эмнэлгүүд энэ төрлийн эмчилгээг өндөр үнээр хийж байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа озон эмчилгээний талаар хөндлөө.
Озон эмчилгээнд маш нарийн стандарт байдаг. Яг стандартын дагуу, мэргэжлийн эмчийн хяналтан дор хийж байж гаж нөлөөгүй эмчилгээ болно. Эмчилгээндээ стандарт байгаа шигээ эмчилгээний озон гаргаж авч байгаа тоног төхөөрөмж, баллонд ч яг адилхан маш хатуу стандарт байдаг аж.
Эмчилгээний озоныг зөвхөн ISO9809 стандарт бүхий 96%~с 99,5% хүчилтөрөгчийн баллоноос зориулалтын генератор буюу озон хувиргагч аппаратаар дамжуулан гаргаж авдаг гэдгийг мэргэжлийн эмч тайлбарласан юм.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
БАГШИЙН АЖИЛ ЭРЭЛТТЭЙ БАЙГАА Ч БОЛОВСОН ХҮЧИН ХОМСДЖЭЭ
Хичээлийн шинэ жилийн нээлт улс орон даяар өргөн дэлгэр, хөгжөөнтэй боллоо. Цэцэг, сүрчиг хоёртоо бялуурсан багш нар, бие биеэ санагалзсан нэг ангийнхан, өнгө өнгийн шаар, хулдаасан хэвлэлд хучигдсан сургууль гурав учирч, эрдмийн аяллынхаа эхний өдрийг гэтлэв.
Энэ жил улсын хэмжээнд ЕБС-д 750 мянган хүүхэд суралцах бөгөөд энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 38 мянгаар нэмэгдсэн дүн юм. Ийм учир нийслэлд л гэхэд 41 сургуульд хэт их ачаалал үүсч, түрээсийн 19 байранд 9,580 хүүхдийг шилжүүлж байгаа аж. Хэдий сурагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч багш нарын хүртээмж, боловсон хүчний нөөц бололцоо сурагчдынхаа эрэлтийг хангаж чадахгүй байна.
2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 129, нийт 281 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийт үндсэн багш 15390 байжээ. Харин 2020-2021 оны хичээлийн жилд 275 сургуульд 14301 багш ажиллаж байв.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ