Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “2022 он гарснаас хойш 4577 иргэнд 410 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Үүнээс 224 тэрбум төгрөг нь Монголбанкны эх үүсвэр бол 184.6 тэрбум төгрөг нь арилжааны банкуудын эх үүсвэр байна. Энэ нь өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулахад санхүүжилт 52 хувь, зээлд хамрагдсан иргэдийн тоо 49 хувь буурсан үзүүлэлт. Гэвч "10 их наяд төгрөгийн" хөтөлбөрийн өмнөх үетэй харьцуулахад буураагүй” гэв.
2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь байсан. Нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг жилийн 6 хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкууд эх үүсвэрийн 40 хувийг санхүүжүүлж буй юм.
Орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл одоогийн байдлаар 6 их наяд төгрөг байгаа аж. Цар тахлын тухай хуулийн хүрээнд хүсэлт гаргасан зээлдэгчид 2022 он дуустал эргэн төлөлт хийхгүй, 2023 оны нэгдүгээр сараас орон сууцны зээлтэй иргэд зээлээ хуваарийн дагуу төлж эхлэх юм.
Холбоотой мэдээ