Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, улс даяар буяны ном хурна

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, улс даяар буяны ном хурна

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдаж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

2021 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 31460 хэлмэгдэгчийг цагаатгаад байгаа бөгөөд үүнээс 897 нь Улаанбаатар хотын харьяат байна. Цагаатгалын хууль батлагдсанаас хойш 500 мянга болон 1 сая төгрөгийн нөхөн олговрын хүрээнд 16 тэрбум 585 сая төгрөгийн нөхөн олговрыг хэлмэгдэгсдийн ар гэрт олгоод байна. Нийт 18356 иргэн дээрх нөхөн олговрыг авчээ. Харин хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь,сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна. Үүнд 19750 иргэнд 95 тэрбум 485 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд930 иргэн материал бүрдүүлж, сонинд зарлуулан шүүхэд хандсанаас 901 иргэний нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр албажиж ирсэн байна. Улмаар 2019-2022 оны байдлаар 696 иргэнд 39 тэрбум 240 сая төгрөгийн нөхөн олговрыг олгоод байгаа аж. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын тогтоолоор тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэ дагуу улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ жил мөн Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдтэй хамтран 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэгэн зэрэг буяны ном хурах аж. Энэхүү арга хэмжээнд Ганжуур, Ерөөл зэрэг номыг хурах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж