Байден: Трамп болон түүний холбоотнууд Америкийн ардчиллыг сүйтгэж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Байден: Трамп болон түүний холбоотнууд Америкийн ардчиллыг сүйтгэж байна

Байден: Трамп болон түүний холбоотнууд Америкийн ардчиллыг сүйтгэж байна

Дональд Трамп болон түүний Бүгд найрамдах намын дэмжигчид тус улсын ардчиллыг сүйтгэж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

Тэрбээр "Трамп болон түүний Бүгд найрамдах намын холбоотнууд  2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэж ярив.

Байден "Дональд Трамп болон МАГА-гийн Бүгд найрамдахчууд манай бүгд найрамдах улсын үндэс суурийг заналхийлж буй хэт даврагч үзлийг төлөөлдөг.  Өнөөдөр Бүгд найрамдах намыг Дональд Трамп болон MAGA Бүгд найрамдахчууд давамгайлж, удирдаж, айлган сүрдүүлж байгаа нь энэ улсад заналхийлж байна" гэв. Бүгд найрамдах намынхан АНУ-д инфляцийн дээд хэмжээ үргэлжилсээр байгаад Байдены засаг захиргааг буруутгаж сонгуулийн кампанит ажил явуулж байна. Байден Америкийн ардчилал эрсдэлд орсныг онцлон дунд хугацааны сонгуулийн сонгогчдын дэмжлэгийг авахыг зорьсон бололтой.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж