“G20”: Эрчим хүчний сайд нарын уулзалт Балид эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

“G20”: Эрчим хүчний сайд нарын уулзалт Балид эхлэв

“G20”:  Эрчим хүчний сайд нарын уулзалт Балид эхлэв

Индонезийн Бали аралд Баасан гаригт/2022.09.02/  “G20″ бүлгийн эрчим хүчний  сайд нарын уулзалт нээлтээ хийлээ.

ОХУ-ын сайд болон барууны орнуудын сайд нарын хооронд санал зөрөлдөөн гарах төлөвтэй байна. Тиймээс  эрчим хүчний тогтвортой хангамжийн талаар уулзалтын үеэр хамтарсан мэдэгдэл гаргаж чадах эсэх нь тодорхойгүй юм.

Уулзалтаар ОХУ-ын Украинд түрэмгийлэл хийснээр байгалийн хий болон бусад түлшний нийлүүлэлт, эрчим хүчийг цэвэр эх үүсвэр рүү шилжүүлэх зэрэгт нөлөөлж байгаа эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх бололтой. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши уулзалтын өмнө сэтгүүлчдэд эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжих үйл явцыг хэрхэн дэмжих талаар илэн далангүй санал бодлоо солилцохоор найдаж буй талаараа ярьсан байна.

Барууны орнууд ОХУ-ын хувьд эрчим хүчний эх үүсвэрийг зэвсэг болгон ашиглаж байгааг хатуу шүүмжилсээр ирсэн.  Орос Украин руу довтолж эхэлснээс хойш Европ руу нийлүүлэх байгалийн хийг голчлон зогсоосон юм.  Уулзалтад Орос, Хятад улсууд ч оролцож байгаа тул тохиролцоонд хүрэхгүй  байж магадгүй гэж таамаг ажиглагчид дэвшүүлж байна.

Эх сурвалж: nhk japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж