Нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ | News.MN

Нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Энэ сарын 3-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүснэ. Энэ өдрүүдэд салхи шуургатай байхыг цаг уурчид анхааруулж байна.

2022 оны есдүгээр сарын 4-нөөс есдүгээр сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарыэ 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Энэ сарын 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Намрын ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар:

-Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна. Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн,  587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг  үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг  үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн,  417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах  сортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаагийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.

Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тундас нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад ХХААХҮЯ-наас анхаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-02 46.147.101.102

16909653 __ Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү —> https://cutt.ly/girl01646

Avatar

Чулуунхүүгийн Заллага дууны нэмэлт бадаг: 2022-09-02 192.82.80.30

Чулуунхүүгийн Заллага дууны нэмэлт бадаг:
НАМАР БОЛЛОО ИРЭЭРЭЙ
НААДАМ ЦЭНГЭЭНДЭЭ МОРИЛООРОЙ
НАМРЫН ХЯРУУНААР МОРДООРОЙ
НАЙЗ НӨХДИЙНХӨӨРӨӨ ОРООРОЙ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Миний зохиосон энэ бадгийг нэмж дуулаарай хүмүүс ээ 2022-09-02 192.82.80.30

Чулуунхүүгийн Заллага дууны нэмэлт бадаг:
НАМАР БОЛЛОО ИРЭЭРЭЙэНЭ БАГИЙГ
НААДАМ ЦЭНГЭЭНДЭЭ МОРИЛООРОЙ
НАМРЫН ХЯРУУНААР МОРДООРОЙ
НАЙЗ НӨХДИЙНХӨӨРӨӨ ОРООРОЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж