Евро бүсийн эдийн засгуудаас Нидерландад инфляци хамгийн эрчимтэй өсч, өнгөрсөн наймдугаар сард 13.6 хувьд хүрчээ. Үнийн өсөлтөд геополитикийн асуудлаас үүдэж түлш, шатахууны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн хоол хүнс, ундаа, тамхины үнэ наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар өндөр байгааг онцолжээ.
Европын Төв банк хамгийн сүүлд бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөсөн бол есдүгээр сарын эхээр бодлогын хүүгээ дахин 0.5, эсвэл 0.75 нэгж хувиар өсгөх төлөвтэй байна. Евробүсийн инфляци цаашид ч өндөөр хэвээр байна гэж Нидерландын Төв банкны Ерөнхийлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: NLTIMES.NL
Холбоотой мэдээ