МАН эхлээд Үндсэн хууль, дараа нь үзэл санааг нь дэвслэх үү? | News.MN

МАН эхлээд Үндсэн хууль, дараа нь үзэл санааг нь дэвслэх үү?

МАН эхлээд Үндсэн хууль, дараа нь үзэл санааг нь дэвслэх үү?

МАН эхлээд Үндсэн хууль, дараа нь үзэл санааг нь дэвслэх үү?

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд болов. 2016 оны арванхоёрдугаар сард томилогдсоноосоо хойш дөрвөнтэй улиран сонгогдсон Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга болсноор дүрэм ёсоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгөх ёстой. МАН-ын дүрмийн 29.2.-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоногэж заажээ. Гэтэл дараагийн “хувилгаан”-ыг тодруулах яриа огт гарсангүй. Гарах нь байтугай энэ тухай ил ярихаас эмээж байна, гишүүд нь.

Төр, шашныг хослон баригч шиг байхыг Д.Амарбаясгалан хүсч байна. Тиймээс Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэм ёсоор Удирдах зөвлөлөө хуралдуулан Бага хурлаа зарлах ёстой атал таг чиг. Удирдах зөвлөлийг нь хуралдуулахыг Ерөнхий нарийн бичгийн дарга шийдэх ёстой. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга нь тэр өөрөө. Тиймээс л намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэсэн шиг сууж буй талаар учир мэдэх гишүүд нь сэмхэн шивнэх болжээ.

Өнөөдөр эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байна. Гэтэл намын дотоод асуудлыг гардан хариуцах ёстой Ерөнхий нарийн бичгийн дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болчихлоо. Ерөнхийдөө МАН-ын нэг, хоёрдугаар дарга нь Монголын гүйцэтгэх эрх мэдлийн нэг, хоёрдугаар дарга болж, намын Удирдах зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын танхимыг бүрдүүлж байна гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилсөн шалтгаан нь ердөө нам дотроо дахин хуваарилалт хийж, бүлэглэлийнхээ ашиг сонирхол, таашалд нийцүүлэх үүднээс Үндсэн хуулийн дээгүүр гишгүүлсэн. Ингэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргадаа засгийн гал тогоог хариуцуулсан нь намын Удирдах зөвлөл, санхүүг барьж буй Д.Амарбаясгалан намын төдийгүй Монголын “төсөв” дээр суучихлаа. Өмнө нь тэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа төрийн бүхий л томилгоонд оролцдог байсан гэх яриа байсан. Тэгвэл одоо албан ёсоор төрийн ч, намын ч томилгоог шийдэх хэмжээгүй эрх мэдэлтэй нэгэн болж хувирч байх шиг.

Монголчууд нам, төрийг салгаад 30 гаруй жилийг үдсэн ч эрх баригчдын эрээ, цээргүй авирын үрээр Монгол Улсад Улс төрийн товчоо ийнхүү дахин бий болох нь.

Өмнө нь, нам, засгийнхаа ажлыг ялгаж салгадаг байсан бол ийнхүү Д.Амарбаясгалан хувь, хувьсгалынхаа ажлыг нэгтгэв. Хамгийн гол нь нам, засгийг салгах ажил маш удаашралтай явж мэдэхээр байна. ЗГХЭГ-ын даргыг томилох тухай санал гармагц л эл асуудлыг ярьж, зохицуулалт хийх ёстой атал өнөөг хүртэл чимээгүй байгаа нь хардлага төрүүлнэ. Хэд хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгалан ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа тавьж өгөхгүй зууралдсаар байгаа гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноос сонсогдох боллоо.

Нэг ч хоног хавсарч хийж болохгүй энэ ажлыг нэг хэсэг хугацаанд хамтад нь атгах сонирхол Д.Амарбаясгаланд бий гэх. Үүнийг нотлох мэт Удирдах зөвлөлөөс намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэх хүнийг ч томилсонгүй.

Хоёрдугаар ээлжээ хоолонд оруулахын тулд Үндсэн хуулийг хүртэл үл тоосон МАН-ынхан дараагийн удаад Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийхээр ийн улайрч эхлэв. Үүнийг Д.Амарбаясгалангийн нам, төр дэх “Давхар дээл”-ээс харж болж байна.

МАН хэдийгээр сөрөг хүчингүй эрх барьж буй ч Үндсэн хууль, дүрэм, журамд захирагдах ёстой. Давхар стандартыг эсэргүүцсэн иргэдийг торгууль, цагдаагаар сүрдүүлж асан тэд өдгөө Үндсэн хуулийн үзэл санааг ч үгүй хийхээр зүтгэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-02 46.147.101.102

55914515 ____ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>> https://cutt.ly/girl01646

Avatar

Хэн бэ 2022-09-02 202.126.88.234

Бүх нам хог .төрд гараад өлсөж үхэх гэж байгаа юм шиг бөөн авилга авна төрийн улсын мөнгийг хулгайлж ард түмнээ ул шиг болгож байгаа шдээ .

Avatar

Зочин 2022-09-02 150.129.141.115

Соц нийгмийн үе шиг нам засгийн , намын төв хороо улсыг удирддаг байсан шиг юм болох гээд байна уу Амар баясгалан гэх энэ бацааны инээж байгааг ер хараагүй хүйтэн амьтан

Avatar

007 2022-09-02 202.55.188.81

Saak Tugsuu sain bichsen baina. Amjilt!!!

Avatar

зочин 2022-09-02 192.82.75.44

МАН 2024 онд "капут" болно.

Avatar

mgl 2022-09-02 192.82.75.97

MAN-iig shichlel hiilee, uls oron odoo hetsuu baidlaas garah baih gej bayarlaj baisan getel shal hudlaa, uls turiin luivar hiisen bolj taarlaa.

Avatar

Зочин 2022-09-02 202.179.21.246

Улс төрийн товчоо шиг бүхнийг улс орон, ард түмний төлөө, хувийн эрх ашгийг огоорч ажиллавал сайн байна. Гэхдээ Д.Амарбаясгалан тийм цэвэр, шударга улс төрч биш. Удахгүй танигдана.

Avatar

Зочин 2022-09-02 176.166.205.186

Ардчилсан нам байгаад л байгаа юм уу? Дарга нь хэн байгаа юм бэ? Женко юм уу Элбэг юм уу?

Avatar

зочин 2022-09-02 64.119.18.145

Амарбаясгалан ч уг хүн нь мундаг л даа

Avatar

Зочин 2022-09-02 43.242.242.59

Танай намд энэ асуудал хамаагүй баймаар юм. Өөр ард түмэнд тустай юм бичиж байгаач ээ. Дандаа албан тушаал, хэрүүл тэмцэл бичихээс өөр зүйл бичдэггүй сайт юмаа.

Avatar

Ард түмний итгэл сэтгэл рүү цацсан хар ус 2022-09-02 103.26.195.97

Их хэмнэлтийн бодлого гэж төрийн болон өрийн өмчийн аж ахуйн нэгжид үүрэг даалгавар өгчихөөд Засгийн газар нь Монголын түүхэнд байхгүй 21 сайдтай орон тоогоо хэтрүүлнэ гэж байж болохгүй. Ерөнхий сайд өөрөө гаргасан шийдвэрээ өөрөө түрүүлэн гишгэлэн хаялаа

Avatar

зочин 2022-09-02 66.181.187.38

Бууны нохой минь чамд хамаагүй ээ

Avatar

ok 2022-09-02 103.212.116.145

ЛХАГВАА НАРАНТӨГС чамд хамаагүй шүү АНуусуудаа

Avatar

Any yls 2022-09-02 172.56.16.236

b**s idegcn

Avatar

ЗОЧИН 2022-09-02 66.181.161.61

Ман ы мангасууд ХУУЛЬ,ёс суртахуун зэрэг ийг аль хэдийнээ уландаа гишгэсэн энэ малнууд өөрсдийгөө засагыг үргэлж барина гэж бодож байгаа.

Avatar

Зочин 2022-09-02 112.72.15.78

Энэ нөхөрт ямарч хамаа байхгүй баймаар асуулдал. Эсвэл энэ нөхрийн нэг шургаа нь санаархаж хурдлуулах гээд санаархаад байгаа байхаа даа

Avatar

Зочин 2022-09-02 66.181.160.118

ийм элий балай юм бичиж элбэгдоржийн хулгайлсан мөнгөнөөс хэдэн халтар цаас олдог бололтой

Avatar

Зочин 2022-09-02 202.70.37.160

Чамд хамаагүй эргүү минь.

Avatar

Иргэн 2022-09-02 64.119.27.202

Элбэгдоржийн утсан хүүхэлдэй юу???

Avatar

Зочин 2022-09-02 43.242.242.59

АН-ын Элбэгдоржийн талын хүмүүс цээс нь гоожи байх шиг байна. бусдыг дандаа харлуулж өөрийн сайт дээр янз бүрийн юм бичих нь бусдын дургүйг хүргэхэээс цаашгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж