Хорих 413 дугаар ангиас оргосон хоригдлыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Хорих 413 дугаар ангиас оргосон хоригдлыг баривчилжээ

Хорих 413 дугаар ангиас оргосон хоригдлыг баривчилжээ

Хоригдол Б.Баянбаатарыг олж баривчилжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдол Б.Баянбаатар нь 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр хорих ангиас оргосон байна.

Эрэн сурвалжлах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хоригдол Б.Баянбаатарыг өнөөдөр 09.00 цагийн орчимд олж баривчилсан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдол ногооны хэсэгт ажиллаж байхдаа оргон зайлсан тул албаныхан эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жил, есөн сар, долоо хоногийн хорих ялаар шийтгүүлсэн байсан. Хоригдол Б ногооны хэсэгт ажиллаж байсан бөгөөд түүнийг олж баривчилсны дараа оргосон шалтгаан нөхцөлийг тогтооно. Мөн тухайн үед ажилдаа хайхрамжгүй хандсан алба хаагчдад хариуцлага тооцох аж.

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр хоригдол наймдугаар сарын 8-нд оргосон. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан өчигдөр /2022.08.08/ оройн 23:00 цагийн орчимд оргосон гэх мэдээллийг эх сурвалж өгч байв. Цагдаагийн байгууллагаас ШШГЕГ-ын харъяа хорих 423 дугаар ангиас оргосон хориглуудыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж