Гибсон дахиад дуулиан тарив

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Гибсон дахиад дуулиан тарив

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Matt Sayles

Мел Гибсоны (Mel Gibson) гэр бүлийн дуулиан намжаагүй байтал Холливудын алдартай жүжигчин, найруулагч Малибугийн “диваажингаас” холгүй газар автын осол гарган бас нэг дуулиан дэгдээлээ.

Спорт загварын «Maserati» машинаараа замын хажуугийн далангийн шороог мөргөсөн жүжигчин тэнд ирсэн цагдаагийн офицерүүдтай ярилцахыг хүсэлгүйгээр хэрэг болсон газраас явжээ.

Тэрбээр машинаа өөрөө жолоодож явсан. Харин хэргийн газраас хэдхэн минутын дараа тэнд ирсэн найз нь түүнийг аваад явсан ажээ. Орон нутгийн зарим сонинд бичсэнээр Мел Гибсон маш их согтуу, эвдэрсэн машинаасаа гарахдаа хөл дээрээ арай ядан зогсч байсан гэнэ. Харин үүнийг эргүүлийн цагдаагийн офицерүүд батлаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж