Монголбанкны хурлын танхимд 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан болжээ. Тус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.
Хуралдаанаар банкуудын активын чанарын үнэлгээ (AQR)-ний үр дүн, эдийн засгийн төлөв байдал болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцжээ. Монголбанкнаас ойрын хугацаанд хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, банкуудын активын чанарын үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулах юм байна.
Холбоотой мэдээ