Шаардлага хангасан зуух хэрэглэхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Шаардлага хангасан зуух хэрэглэхийг зөвлөв

Шаардлага хангасан зуух хэрэглэхийг зөвлөв

“Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төслийг есдүгээр сарын 2-оос аравдугаар сарын 10-ны хооронд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Энэхүү төслийг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам болон нийслэлийн холбогдох байгууллага, Тван толгой түлш ХХК  хамтран НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр хийж байгаа юм. Энэ хүрээнд хий буй “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” аяны талаар мэдээлэл хийлээ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХУРАНДАА БАТСАЙХАН:

-Өнгөрсөн жил "Сайжруулсан “шахмал түлшний цогц хэрэглээ” аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулсан. Галлагаанаас болж угаартсан зөрчилтэй холбоотой 178 тохиолдол өнгөрсөн жил бүртгэгдсэн нь иргэдээс шалтгаалсан буюу зуух, хана нь битүүмжлэл муу, тордогтой байснаас болж асуудлууд гарч байсан. Угаарын хордлогоос урдьчилсан сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаарай гэж хүсэж байна.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.НАРАНГЭРЭЛ:

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хяналт шалгалт болон үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг. Хот тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түлшний хэрэглээ болон түүхий нүүрс хадгалсан зөрчил өмнөх жилүүдтэй харьцуулахад 90 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Сайжруулсан шахмал түлшний  хэрэглээ  нь агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэртэй. Өнөөдрийн байдлаар шахмал түлш хадгалах 86 агуулахад 92 мянган тонн түлш хадгалж байна. Иргэд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахдаа дулаалга сайн хийснээр түлшний хэрэглээг 30 гаруй хувиар бууруулдаг.  Агаарын бохирдолтой тэмцэх газраас хийсэн сайжруулсан  зууханд хийсэн шинжилгээгээр шаталтын хугацаа буюу дулаан барих хэмжээ нь 1.8 дахин илүү, азотын давхар ислийн агууламж 21 хувиар бага, хүхрийн давхар ислийн агууламж 37 хувиар бага, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламжийг 48 хувиар бага ялгаруулж байна гэсэн хэмжилтийн дүн гарсан. Дулаан барих чадвар сайжирч, галлагааны тоо багассанаар шахмал түлшний хэрэглээний зөрүү хоногт 5-10 кг, галлагааны улиралд 48-72 шуудай буюу нэг жилдээ 180-270 мянган төгрөгийн хэмнэлтийг түлшний хэрэглээнээс хэмнэж байгаа юм. Тийм учраас стандартын шаардлага хангасан ахуйн зуух хэрэглээрэхийг иргэддээ урилж байгаа юм.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ХОТЫН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.НЯМЦЭВЭЭН:

-Улаанбаатар хотын хэмжээнд 2018 онд Засгийн газрын 92 дугаар тогтоолын хүрээнд нам даралтын халаалтын зуухнуудыг тодорхой хэмжээнд бууруулах ажлуудыг өнөөдрийг хүртэл хийсэн. Өнөөдрийн байдлаар 270 халаалтын зуух нийслэлийн хэмжээнд галлагаа явуулж байна. Мөн 2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд нийслэлийн өмчийн 40 байгууллагын халаалтыг хийн хангамжийн болон цахилгаан эх үүсвэрт холбох ажлыг хийж байна. Эдгээр ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж