Орос Олон улсын сансрын станцаас гарна

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Орос Олон улсын сансрын станцаас гарна

Орос Олон улсын сансрын станцаас гарна

Орос Олон улсын сансрын станцыг аюултай бөгөөд зориулалтын бус байна гэж өчигдөр /2022.09.01/ мэдэгдсэн. Тиймээс Москва станц дахь төслөө зогсоож, өөрсдийн станцаа хөөргөх төлөвлөгөөгөө урагшлуулж буй гэв.

“24 жилийн түүхтэй станцад их хэмжээний тоног төхөөрөмж эвдэрч, хуучин эд ангиуд нь багийнхны аюулгүй байдалд заналхийлж байна. Техникийн хувьд Олон улсын сансрын станц бүх баталгаат хугацаагаа хэтрүүлсэн” гэж Роскосмос агентлагийн тэргүүн Юрий Борисов хэллээ.

АНУ, ОХУ-ын хамтын ажиллагаа муудаж буй ч Олон улсын сансрын станц нь тэдний хамтын ажиллагааны хувьд ховор салбар байсан. Гэвч ОХУ дайн эхлүүлж, барууны хориг арга хэмжээнд өртсөнөөсөө хойш өөрсдийн гэсэн сансрын станцаа хөөргөхөөр төлөвлөх болжээ. Тэд 2024 оноос хойш өөрсдийн станцыг хөөргөнө гэж төлөвлөж байна. Борисовын хэлснээр Оросын станц нь дэлхийн туйлуудыг тойрон эргэлдэж, сансрын цацрагийн талаар шинэ мэдээлэл цуглуулах аж.

Олон улсын сансрын станцыг 1998 онд хөөргөсөн. Энэ үеэс хойш Канад, Япон болон Европын 11 улс АНУ, ОХУ-ын удирдлаган дор тус станцад ажиллаж байна. НАСА агентлаг тус станцын үйл ажиллагааг 2030 он хүртэл үргэлжлүүлэхийг хүсч буй.

Юрий Борисов өнгөрсөн сард өөрсдийн төлөвлөж буй станцын загварыг танилцуулсан. Мөн найрсаг орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэжээ. Европын сансар судлалын агентлаг “ExoMars” төсөл дээр Оростой хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн. Энэхүү төсөл нь ангараг гараг дээр амьдрал байгаа эсэхийг судлах төсөл юм.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж