Хятадын нислэгийн билет борлуулахад төвөгтэй байдал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Хятадын нислэгийн билет борлуулахад төвөгтэй байдал үүсчээ

Хятадын нислэгийн билет борлуулахад төвөгтэй байдал үүсчээ

Өнгөрсөн сараас Монгол-Хятад хоорондын нислэг сэргэж тус улсад суралцдаг монгол оюутнууд БНХАУ-ыг зорих боломжтой болсон. Гэвч тус улс руу нисэх онгоцны билетийн үнэ нэмэгдэж 15 сая төгрөг болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч буй. Тийзний үнэ нэмэгдсэн эсэх болон нислэгийн хуваарийн талаар МИАТ ХК-ийн захирал Б.Мөнхтамир мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд тараад байгаа тийзний үнэ 15 сая төгрөгт хүрсэн гэх мэдээлэл худал. Тухайн nisleg.mn сайтад байгаа мэдээлэлд дурдагдаж буй OM501 гэдэг нь Улаанбаатар Наритагийх нислэг.

Улаанбаатар-Токио-Хайнань ороод аль нэг дотоодын нислэгээр Бээжин орох нислэгийн үнэ 10 гаруй сая төгрөг болно гэж ойлгож байна.

МИАТ компани Бээжин хот руу нислэг үйлдэхгүй байгаа. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд БНХАУ хилээ нээгээгүй. Монгол Улсын ИНЕГ, Хятад Улсын ИНЕГ хоорондын хэлэлцээрээр дөрвөн долоо хоногтоо нэг удаа буюу сард нэг удаа нислэг хийх зөвшөөрөл өгсөн. Ингэхдээ олон тооны шаардлага тавьсан. Улаанбаатар Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж байгаа. Энэ чиглэлд долоо, наймдугаар сард нэг нэг удаа нислэг үйлдсэн.

Есдүгээр сарын 6-нд энэ чиглэлд нэг удаа ниснэ. Эрэлт маш их байгаа. Билет борлуулахад төвөгтэй нөхцөл байдал үүссэн.

Нислэгийн бүртгэл наймдугаар сарын 15-нд эхэлж, 15 минутын дотор дүүрсэн. Нэг нислэгийн зардал 2.2 сая төгрөг байна. Цаашид оюутнуудад 30 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байна. Наймдугаар сарын 13-ны өдөр ИНЕГ-аас БНХАУ-ын ИНЕГ-т нислэгтийн тоо нэмэх хүсэлт өгсөн. Өчигдөр хариу ирж есдүгээр сарын 8-наас долоо хоногийн Пүрэв, Ням гарагуудад нислэг хийж эхэлнэ” гэв.

Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ны СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр очсон зарим хүнээс Covid-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул нислэгийг хоёр сарын хугацаанд зогсоогоод буй. Тодруулбал, наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн нислэг буюу аравдугаар сар хүртэлх нислэгийг зогсоох шийдвэр гаргаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж