“Тесла”-ийн хэрэглэгчид өлсгөлөн зарлав

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

“Тесла”-ийн хэрэглэгчид өлсгөлөн зарлав

“Тесла”-ийн хэрэглэгчид өлсгөлөн зарлав

“Тесла”-ийн автомашин эзэмшигчид Норвегид өлсгөлөн зарлаж, жагсч байна. Учир нь тэдний машинд хэд хэдэн алдаа гарчээ.

“Тесла”-ийн захирал Элон Маск Даваа гаригт Норвегийн Осло хотод эрчим хүчний хуралд оролцохоор ирсэн. Жагсагчид түүнийг ирэхээс өмнө амралтын өдрөөр жагсаалаа эхлүүлжээ. Машинууд дээр будаг наалдсан, урд суудал нь техникийн асуудалтай байсан зэрэг хэд хэдэн доголдлыг жагсагчид олж илрүүлсэн байна. Түүнчлэн суудлын савхин бүрээс нь бөөгнөрч, хэлбэр галбир нь алдагдсан байжээ. 24 цагийн турш үргэлжилсэн жагсаалынхаа үеэр тэд “Help” гэсэн үг бүтээж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Жагсаалын тухай мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаны дараа Маск энэ талаар жиргэсэн. “Сайн найзын хувиар зөвлөхөд би үе үе өлсдөг, тэгэхээр илүү эрүүл болох шиг санагддаг” гэжээ. Энэ жиргээг санамсаргүй мэт бичсэн боловч зарим жагсагч үүнийг өөрсдөд нь чиглэсэн гэж үзсэн байна.

“Бид Элоны анхаарлыг татна гэж найдаж байна. Ингэж байж тэр Норвеги дахь үйлчлүүлэгчиддээ анхаарна. Теслагийн машинд дуртай, үйлчлүүлэгч хэвээрээ үлдэхийг хүсдэг хүмүүс олон бий. Гэтэл эцэс төгсгөлгүй засвар үйлчилгээ гэсээр зовж байна. Ихэнх тохиолдолд энэ нь амжилтгүй болдог” гэж нэгэн жагсагч хэлэв. Түүнчлэн “Биднийг дорд үзэж буй тэр хүн хиймэл дагуулынхаа тусламжтайгаар бидний дуу хоолойг сонсоно гэж найдаж байна” гэж өөр нэг жагсагч хэлжээ.

“Tesla Hunger Strike” нэртэй цахим хуудсанд машинтай холбоотой асуудлуудыг жагсаасан байна. Хэрэглэгчид энэ хуудсанд гомдлоо бичиж буй.

Норвеги нь нэг хүнд ногдох “Тесла”-аараа дэлхийд тэргүүлдэг. Гэвч олон үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун бус байдаг гэж тус цахим хуудсанд бичжээ. 2021 онд Норвегийн автомашин борлуулалтын бараг гуравны хоёрыг “Тесла”-ийн машин эзэлсэн байна. Тус улс дизель болон бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг бүрэн зогсоосон анхны улс болохоор зорьж буй.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж