Орос "найрсаг" орнуудын валютыг 70 тэрбум ам.доллараар худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Орос "найрсаг" орнуудын валютыг 70 тэрбум ам.доллараар худалдаж авна

Орос "найрсаг" орнуудын валютыг 70 тэрбум ам.доллараар худалдаж авна

Орос улс рублийн өсөлтийг зогсоохын тулд "найрсаг" орнуудаас 70 тэрбум ам.долларын валют авна. Үүнд Хятадын юань хамгийн түрүүнд хамаарна гэж “Bloomberg” мэдээлэв. Энэхүү худалдан авалт нь Оросын мөнгөн тэмдэгтийн өсөлтийг сулруулах Кремлийн өргөн хүрээний стратегийн нэг хэсэг байна гэж Пүрэв гаригт мэдээлжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ Украинд нэвтэрсний дараа барууны орнууд Оросын банкны системд хориг арга хэмжээ авснаар рублийн ханш огцом өссөн юм.  Гэвч Оросын төв банкнаас валютын гадагшлах урсгалыг хязгаарлаж, зээлийн хүүг огцом өсгөж, эрчим хүчний экспортоос олсон орлогын ачаар доллартай харьцах ханш 40 орчим хувиар өссөн байна.

Москвагийн нэг санаа зовоосон зүйл бол рубль одоо доллар, еврогийн эсрэг хэт чангарч магадгүй юм.  ОХУ-ын Сангийн сайд Антон Сиуланов зургадугаар сард Кремль валютын ханшид нөлөөлөхийн тулд гадаад валютын нөөцөө ашиглахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Олон жилийн турш Орос улс эдийн засгийн бодлогоо доллар, евро гэх мэт валютын нөөц бүрдүүлэхэд чиглүүлж ирсэн.  Гэвч барууны хориг арга хэмжээ 640 тэрбум ам.долларын нөөцийнх нь  тал хувийг царцааснаас  хойш бусад валют руу шилжихээр ажиллаж байна. Оросын хувьд Хятадын юань, Туркийн лира, Өмнөд Африкийн ранд, Арабын Нэгдсэн Эмират улсын дирхам нь  "найрсаг" валют гэж тооцогддог. Найрсаг гэдэг нь Оростой харилцаа холбоогоо хадгалж үлдсэн орнуудыг илэрхийлэв.

Эх сурвалж: Market Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж